Говь ХК-ийн анхан шатны үйлдвэр нь Тогтвортой Ноос Ноолуурын Эвслийн “Цэвэр ноолуур боловсруулах зохистой дадал”-ын тохирлын үнэлгээнд амжилттай хамрагдаж “Алтан батламжлал” авлаа.

“Говь ХК”-ийн анхан шатны боловсруулах үйлдвэрт “Цэвэр ноолуур боловсруулах зохистой дадал”-ын тохирлын үнэлгээнд заасан 9 бүлэг 88 шалгуур үзүүлэлтээр мэргэшсэн шинжээчидтэй хамтран тохирлын үнэлгээ явууллаа.

Тус тохирлын үнэлгээнд хамрагдаж “Алтан батламжлал” авснаар ТННЭ-ийн зохистой дадлуудыг Анхан шатны үйлдвэртээ бүрэн хэвшүүлж малын тавлаг байдлыг хангаж, малчдын амьжиргааг дэмжиж, байгаль орчиндоо ээлтэйгээр үйлдвэрлэл эрхэлж буйгаа баталгаажуулж байна.

Мөн түүнчлэн ноолуурын нийлүүлэлтийн сүлжээний оролцогч болж гарал үүсэл нь тодорхой бүрэн мөшгөлттэй ноолуураар бүтээгдэхүүн үйлдвэрлэж буйгаа хэрэглэгчид, харилцагчиддаа нотлон харуулж буй хэрэг юм.