SFA-д бүртгэлтэй малчдын байгууллага, боловсруулах үйлдвэрүүдтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх ажлын хүрээнд “Түншлэх өртөө” арга хэмжээг 2022.02.23-ний өдөр зохион байгууллаа.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тус арга хэмжээ нь ТННЭ-ээр баталгаажсан, xариуцлагатай малчдын байгууллага, ноолуурын арилжаа эрxлэгчид, боловсруулаx үйлдвэрийн хоорондын түншлэл мэдээллийн солилцоо, ойлголцлыг бэхжүүлэх, итгэлцэл-хамтын ажиллагааг дэмжиж буйгаараа онцлог юм.

Түншлэх уулзалт арга хэмжээнд дотоодын 11 үйлдвэр (Монгол нэхмэл ХК, Сор Кашемир ХХК, Говь ХК, Гоёл Кашмер ХХК, Нэгүн Кашмер ХХК, Хатант интернэшнл ХХК, Өгөөж шим ХХК,  Ханбогд Кашимер ХХК, Ноос Ирээдүй ХХК, Монитал кашмер ХХК) компанийн удирдлага, төлөөлөл, 23 малчдын хоршоодын дарга, төлөөлөгчид оролцлоо.

ТННЭ-ийн Монгол дахь салбарын захирал Б.Батхишиг арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Дэлхий нийтээрээ хэрэглэгч болгон гарал үүсэл нь тодорхой, баталгаажсан түүхий эдээр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг хэрэглэхэд анхаардаг болжээ. Тэгэхлээр бид зах зээл болон хэрэглэгчийн чиг хандлагад нийцсэн түүхий эд бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэхийн тулд үйлдвэр хоршоодын маань хамтын ажиллагаа ил тод, нээлттэй, хариуцлагатай, ёс зүйтэй, харилцан итгэлцэж хөгжлийн хамтдаа бүтээх чухал байна” гэв.

Бидний үйл ажиллагааг дэмжин идэвxтэй оролцсон байгууллагууд болон малчдын хоршоодын дарга нарт гүн таларxал илэрхийлье.