Дундговь аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газар, ТННЭ-ийн Монгол дахь салбар “Малчдын байгууллага, хоршооны хөгжлийг дэмжих, тогтвортой арга ажиллагааны зарчмаар ноолуур бэлтгэн нийлүүлэх ур чадварыг хөгжүүлэх, малчдыг мэдлэг, мэдээллээр хангах, малчдын залуу халааг бэлтгэх, ТННЭ-тэй хамтран ажиллах саналтай зохих шалгуурыг хангасан малчдын хоршоодыг тогтвортой ханган нийлүүлэлтийн сүлжээний оролцогч болоход дэмжлэг үзүүлэх”-д хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав.

Санамж бичгийн хүрээнд ноолуур бэлтгэн нийлүүлэлтийн олон улсын сүлжээний оролцогчдын зүгээс мал аж ахуйн тогтвортой арга ажиллагаа, бэлчээр ба байгалийн нөөц зохистой ашиглах чиглэлд тавигдаж буй шаардлага, шалгуурыг сурталчлах, сургах, нэвтрүүлэх, хамтран хэрэгжүүлэхэд чиглэн ажиллах юм.