Европын сэргээн босголт хөгжлийн банк (ЕСБХБ), Говь ХК, “Тогтвортой ноос ноолуурын эвсэл” хамтран бэлчээрийн менежментийг сайжруулах малын тоо толгойг зохицуулах, бэлчээрийн даацтай уялдуулах, малын үүлдэр угсааг сайжруулах зэрэг Монгол Улсын уур амьсгалын төлөвлөгөөнд тусгагдсан гол үйл ажиллагаануудыг шийдвэрлэсэн “Тогтвортой ноолуурын үйлдвэрлэлийг дэмжих (2019-2021)” төслийг 3 жилийн хугацаатай хэрэгжүүллээ.
Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын “Дэлгэрэх улаан ямаа” малчдын хоршоо болон Баянхонгор аймгийн Шинэжинст сумын “Залаа жинст торгон сүрэг” малчдын хоршоонд 3 жилийн хугацаанд хэрэгжүүлсэн энэхүү хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд гарсан үр дүн, туршлага, цаашид тогтвортой ажил хэрэг болгох талаар хэлэлцэх семинарыг өнөөдөр зохион байгуулж байна.