Европын сэргээн босголт хөгжлийн банк (ЕСБХБ), Говь ХК, Тогтвортой ноос ноолуурын эвсэл (ТННЭ) хамтран бэлчээрийн менежментийг сайжруулах малын тоо толгойг зохицуулах, бэлчээрийн даацтай уялдуулах, малын үүлдэр угсааг сайжруулах зэрэг Монгол Улсын уур амьсгалын төлөвлөгөөнд тусгагдсан гол үйл ажиллагаануудыг шийдвэрлэсэн “Тогтвортой ноолуурын үйлдвэрлэлийг дэмжих (2019-2021)” хөтөлбөрийг 3 жилийн хугацаатай хэрэгжүүллээ.
Газарзүйн байршлаараа ялгаатай хоёр суманд хэрэгжсэн тус хөтөлбөр нь сайн дурын, гэрчилгээ олгох схемээр дамжуулан мал аж ахуй, байгаль орчны менежмент дэх сайн туршлагуудыг дэмжих байдлаар Монголын малчдын байгууллагуудын өрсөлдөх чадварыг бэхжүүлэхийг зорьсон.
Малчдын мал маллагаа болон тэдний амьжиргаанд шууд болон дам байдлаар нөлөөлж буй хүчин зүйлүүдийн нөлөөллийг бууруулах чиглэлээр хувийн хэвшил, олон улсын эвсэлүүд хамтран малын гаралтай түүхий эдийг тогтвортой үйлдвэрлэх, малчдын санаачлага, хувь нэмэр болон оролцоог сайжруулахад дэмжих юм.
Зөвлөмж 1-р хэсэг. Тогтвортой байдлын гэрчилгээ олгох схем, салбарын стандарт, мэргэжлийн ур чадвар зэрэг гүйцэтгэлд суурилсан хөтөлбөрүүдэд чиглэсэн засгийн газрын урамшууллын суваг бий болгох
- Малчдын хоршоодод төрөөс үзүүлж буй урамшуулал нь малын арчилгаа маллагаа, ширхэгийн чанар, бэлчээр ба байгалийн нөөцийн зохистой ашиглаж буй гүйцэтгэлд суурилсан үнэлгээ ба үйл ажиллагаагаа байнга засан сайжруулах арга замыг дэмжсэн схемүүдтэй уялдсан байх шаардлагатай.

- Сайн дурын баталгаажуулалтын схемүүд, тухайлбал ТННЭ-ийн ноолуурын стандарт нь стандарт шаардлагад нийцсэн байдлын биелэлтэд оноо өгөх хэлбэрээр гүйцэтгэлд-суурилсан хамгийн тохиромжтой механизмыг санал болгодог. ТННЭ-ийн Мал аж ахуй эрхлэх зохистой дадал, Бэлчээрийн зохистой дадал, Цэвэр ноолуур боловсруулах зохистой дадал болон Мөшгөлтийн тогтолцоо нь малын сайн сайхан байдал, бэлчээрийн газрын зохистой ашиглалт, ноос ноолуур боловсруулалт, бүтээгдэхүүний мөшгөлтийн шилдэг туршлагыг харуулсан олон шаардлагыг агуулдаг. Баталгаажуулалтын байгууллага (хөндлөнгийн этгээд)-ийн тогтоосон нийцлийн оноог дээрх шаардлагын дагуу сайн ажилласан болон цаг хугацааны явцад оноогоо мэдэгдэхүйц ахиулсан малчдын хоршоодыг тодорхойлж, урамшуулахад ашиглаж болно.


- Гүйцэтгэлд суурилсан урамшууллыг хувийн хэвшлийнхэн банкны хөнгөлөлттэй зээл хэлбэрээр аль хэдийн хэрэгжүүлж эхлээд байна. ХААН Банк 2022 оны 3-р сараас эхлэн ТННЭ-р баталгаажсан боловсруулах үйлдвэр, худалдаа эрхлэгчидтэй худалдах, худалдан авах гэрээ байгуулсан тохиолдолд хөнгөлөлттэй зээлийг хоршоодод олгож эхэлсэн.

- Гүйцэтгэлд суурилсан бусад сонголтуудад мэргэжлийн ур чадвар (жишээ нь, түүхий ноолуур ангилах, бог малын шилэн сонголт хийж, үржүүлэх) болон баталгаажсан үүлдэр, омогийн мал сүрэг үржүүлэн маллах зэрэг багтана. Тухайлбал, түүхий ноолуурыг өнгөөр насаар ангилан савлах, бүртгэх ажлыг сайжруулах чиглэлээр хоршоодын чадавхийг бэхжүүлэх зорилгоор чадамжид суурилсан сургалтад гишүүд нь хамрагдсан хоршоодод тодорхой урамшуулалын суваг бий болгох. Энэ нь малын арчилгаа маллагаа, мал аж ахуйн үйлдвэрлэлийн тогтвортой байдлыг хангаж буйг харуулахын зэрэгцээ боловсруулах үйлдвэрүүдэд илүү чанартай түүхий эд нийлүүлэх чадавхи сайжирч байгааг нотлох болно.

