Тогтвортой Ноос Ноолуурын Эвсэл, ХААН Банк хамтран “Малчдын байгууллагын бизнес хөгжил”-ийн өдөрлөгийг 2022 оны 07 сарын 04-ний өдөр УБ хот, Cөүлийн гудамж, Хаан Театрын хурлын танхимд зохион байгуулах гэж байна.

ӨДӨРЛӨГИЙН ҮЕЭР:

  • Анхан шатны боловсруулах үйлдвэртэй танилцах аялал
  • Бизнес хөгжлийн болон санхүүгийн зөвлөхүүд хүрэлцэн ирж сонирхолтой лекц хичээл зааж ТННЭ-д бүртгэлтэй малчдын хоршоодын сонирхсон асуултуудад хариулах
  • ХААН Банкны Жижиг дунд бизнесийг дэмжих төв (ЖДБДТ)-ийн мэргэжилтнүүд хөнгөлттэй нөхцөлөөр олгогдох зээлийн бүтээгдэхүүнд хамрагдахад малчдын байгууллагад түгээмэл тулгамддаг асуудлыг хөндөж ярилцах
  • Бүлгээрээ уулзаж ярилцах, өртөөчилсөн хэлэлцүүлэг хийх
  • ТННЭ-ийн баталгаажсан ноолууран бүтээгдэхүүний үзүүлбэр зэрэг үйл ажиллагаа зохион байгуулагдана.