Тогтвортой ноос ноолуурын олон улсын эвсэл нь Экологийн цагдаагийн албатай хамтран монголчуудын байгалиа хамгаалах уламжлалт ёс, амьдралдаа хэвшүүлж ирсэн соёл, зан заншил цээрлэх ёс болон үүнтэй холбоотой хууль эрх зүйн мэдээллийг тоймлон харуулах товхимлыг хэвлэн гаргалаа.
Энэ товхимол нь эртний домог, зан үйл, бэлгэдэл, уламжлалт хэрэглээ, цээр ёсны тухай энгийн, ойлгомжтой уран сайхны үг хэллэгээр бичигдсэн тул Монголчуудын аль ч цаг үед оюун ухаан, ёс суртахуун, амьдралаараа бүтээсэн бичигдээгүй хууль, түүхэн уламжлал, амьдралын хэв маягийг судлах бодит боломж юм.