2022 оны 10-р сарын 31 Хоёр дахь шатны олон нийтийн хэлэлцүүлэг шууд явагдаж байна!
Тогтвортой ноос ноолуурын эвсэл (ТННЭ) нь малчдын хотноос эхлээд жижиглэнгийн худалдаачид хүртэл ноолуурын нийлүүлэлтийн өргөтгөсөн сүлжээтэй хамтран ажилладаг, ашгийн бус олон улсын байгууллага юм. Бидний алсын хараа нь ноолуурын үйлдвэрлэлийн явцад байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг багасгах, мал амьтдын амьдрах тав тухтай орчныг хангасан, малчдын амьжиргааг дэмжсэн ноолуурын үйлдвэрлэлийг бий болгох явдал юм.
Ноолуурын нийлүүлэлтийн сүлжээн дэх тогтвортой байдлын гол эрсдэлүүдийг авч үзэх, нотолгоонд суурилсан,тогтвортой байдлын стандартыг хангасан SFA стандарт системийг хэрэгжүүлэх нь манай байгууллагын 2030 он хүртэлх стратеги төлөвлөгөөний гол түлхүүр билээ. Энэ стандарт нь ноолуур үйлдвэрлэгч янз бүрийн бүс нутаг, болон системд тогтвортой мөрдөгдөж болох дэлхийн стандарт ба шинэчилж сайжруулсан стандарт нь үр нөлөөг үнэн зөв, тодорхой, найдвартай хэмжих, ил тод мэдэгдэл гаргах боломжийг олгох зорилготой юм.
Яагаад стандартыг шинэчлэх шаардлагатай вэ?
ТННЭ нь анх мал аж ахуй, бэлчээрийн менежмент, цэвэр ноолуур боловсруулах зохистой дадлуудыг нэвтрүүлсэн бөгөөд 2018 оноос эхлэн Монгол болон Хятад улсад тодорхой үе шаттайгаар хэрэгжиж эхэлсэн. Туршилтын загвар төслүүд болон эдгээр зохистой дадлуудыг хэрэгжүүлснээр ноолуурын үйлдвэрлэл, нийлүүлэлтийн чухал асуудлууд, тэдгээрийг бүртгэх, баталгаажуулах, мөшгөлт хийх шаардлагатай удирдлагын тогтолцооны талаар илүү гүнзгий ойлголттой болох боломжийг олгосон.
2022 онд ТННЭ нь эдгээр гурван зохистой дадлыг дэлхийн нэг стандарт SFA Кашимер Стандарт болгон нэгтгэхийг санал болгож байна – SFA Кашимер стандарт нь ижил төстэй боловч бага зэрэг ялгаатай зохистой дадлуудыг бүс нутгуудад хэрэгжүүлэхээс зайлсхийсэн гүйцэтгэлд суурилсан, нөлөөллийн баримжаатай дэлхийн стандарт юм. Энэхүү стандарт нь ТННЭ-ийн 2030 стратеги төлөвлөгөөтэй уялдсан ба ноолуурын үйлдвэрлэл, малчдын амьжиргаатай холбоотой асуудлыг илүү өргөн хүрээнд шийдвэрлэхийн тулд зохистой хөдөлмөр, менежмент болон ширхэгтийн чанарын зарчмуудыг цогц байдлаар авч үздэг.
Шинэ стандарт ямар байх вэ?
Шинэ стандартыг таван зарчмаас бүрдүүлнэ гэж санал болгож байна – Ямааны арчилгаа маллагаа; Байгалийн нөөц; Ширхэгтийн чанар; Зохистой хөдөлмөр; Менежмент.
Та SFA Кашимер Стандарт-ыг эндээс үзэх боломжтой.

Зарчмууд болон шалгуур үзүүлэлтүүд нь мал амьтан, байгаль орчин, малчдын нийгэмд эерэг, хэмжигдэхүйц нөлөөллийг бий болгох замаар ноолуур үйлдвэрлэхэд чиглэдэг.
Зарчмууд нь байгаль орчинд ээлтэй, нийгэмд ашиг тустай, эдийн засгийн үр ашигтай ноолуурын үйлдвэрлэлийн зайлшгүй шаардлагатай материаллаг асуудал буюу элементүүд юм.
Зорьж буй үр дүн нь стандартыг хэрэгжүүлснээр хүрэх богино болон дунд хугацааны эерэг үр дүн юм.
Шалгуур болон гүйцэтгэлийн үзүүлэлтүүд нь стандартыг хэрэгжүүлэх, зарчмыг биелүүлсэн эсэхийг дүгнэх (баталгаажуулалт, аудит, нөлөөллийн хэмжилтийн үйл ажиллагаануудаар) боломжийг олгодог.
Хэрхэн хувь нэмрээ оруулах вэ?
Бид санал болгож буй SFA Кашимер Стандартын агуулга, бүтцийн талаар санал хүсэлтээ илэрхийлэх хүн бүрийг урьж, оролцогч талуудын ирээдүйн тэнцвэрийг хангах зорилгоор нийлүүлэлтийн сүлжээн дэх янз бүрийн байршил, хөдөө орон нутгаас эхлээд төрөл бүрийн салбаруудыг оролцуулах боломжоор хангана.
Онлайн санал хүсэлтийн маягт: Онлайн санал хүсэлтийн маягтыг 2022 оны 10-р сарын 31-ний өдрийн 09:00 цагаас (UTC) эхлэн 2022 оны 12-р сарын 2-ны 17:00 (UTC) цаг хүртэл авна.
Энэхүү Онлайн санал хүсэлтийн маягт-ыг бөглөнө үү – та ерөнхий санал эсвэл стандартын аль нэг тодорхой хэсэгт санал хүсэлт өгөхөө шийдэж болно. Хариултуудыг нэрээ нууцалж, хувь хүн эсвэл байгууллагыг төлөөлж өгөх боломжтой.
Мөн, та [email protected] цахим хаягт дагалдах баримт бичгийн хамт илүү бүрэн дүүрэн санал хүсэлт, тодорхой тайлбар өгөх боломжтой.
Бид илүү уг стандарттай хамааралтай эсвэл хэлэлцэж буй бодит асуудлыг сонирхож буй оролцогч талууд, төрийн бус байгууллагууд, эрдэмтэн судлаачдын санал, хүсэлтийг авах сонирхолтой байна.
Бидэнд ирсэн бүх санал, хүсэлт гаргагчдын нэрийг нууцалж, санал хүсэлт болон асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар тоймлон дүгнээд олон нийтэд нээлттэй болгоно.
Олон нийтийн хэлэлцүүлэг 2022 оны 10-р сарын 31-ний өдрийн 09:00 цагаас 2022 оны 12-р сарын 2-ны 17:00 (UTC) цаг хүртэл нээлттэй байна.
Хэлэлцүүлгийн зорилго
SFA Кашимер Стандартын агуулга, бүтцийн талаар санал хүсэлтээ өгөхийг урьж байна, учир нь уг стандарт нь байршил, үндэс угсаа, хэтийн төлөв, салбараас үл хамааран оролцогч талуудын саналыг авч, олон талын оролцоотойгоор боловсруулсан стандарт байх болно. Бид стандартын нөлөөлөл багатай оролцогч талуудын саналыг сонсох сонирхолтой байна.
Бид дараах чиглэлийн мэргэжилтэн, дадлагажигчдыг идэвхтэй хайж байна:
- Хүмүүнлэг аргаар нядлах болон төхөөрөх журам
- Зохистой хөдөлмөр/Хүний нөөц
- Байгаль орчин болон байгалийн нөөц (ус, хог хаягдал, хөрсний эрүүл ахуй)
Дүгнэлт хэрхэн явагддаг вэ?
Стандарт дүгнэлтийг ТННЭ-ийн Стандарт тохируулах журмын дагуу явуулдаг бөгөөд энэ журам нь Олон Улсын Нийгэм-Байгаль Орчны Итгэмжлэл ба Тэмдэгийн байгууллага (ISEAL)-ийн зохистой дадлыг дагаж мөрддөг:
- Нийгэм болон байгаль орчны стандартыг тогтоох
- Нийгэм болон байгаль орчны стандартад нийцэж байгаа эсэхийг баталгаажуулах
- Нийгэм болон байгаль орчны стандартын тогтолцооны нөлөөллийг үнэлэх
Бие даасан зөвлөл нь зарчим, cэдэв, шалгуур үзүүлэлтийг багтаасан загвар стандартын төслийг боловсруулж анхны санал хүсэлтүүдийг нэгтгэх зорилгоор эхний олон нийтийн хэлэлцүүлгийг 2021 оны 10-р сард явуулсан.
Уг хэлэлцүүлгийн дараа 2022 оны эхээр RSPCA, Мал амьтны арчилгаа маллагааны олон улсын хамтын ажиллагааны хороо (ICCAW), Жонстонс оф Элгин, Жон Льюис зэрэг олон улсын байгууллагуудын саналыг багтаасан нэмэлт төсөл, хэлэлцүүлгүүдээр үргэлжлүүлэв.
ТННЭ-ийн Их Британи дахь ажилтнууд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод “Байгалийн ширхэгт” Олон улсын хурал зохион байгуулахаар очсон бөгөөд уг уулзалтын үеэр малчин өрхүүдтэй биечлэн уулзаж, шинэ стандартын талаар санал хүсэлтийг нь авсан юм. Энэ үйл ажиллагааг манай байгууллагын Хятад дахь салбар болох Мал амьтны арчилгаа маллагааны олон улсын хамтын ажиллагааны хороо ICCAW нь мөн хэрэгжүүлэн түгээн дэлгэрүүлэх ажлыг гүйцэтгэсэн болно.
.
