Олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг удахгүй эхэлнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
Яагаад стандартыг шинэчлэх шаардлагатай вэ?
- ТННЭ нь анх бэлчээр ашиглах, мал аж ахуй, цэвэр ноолуур боловсруулах зохистой дадлуудыг гаргасан. Эдгээрийн тус бүрийн гол зорилго нь шалгуур үзүүлэлтүүдийн дагуу нийцлийг нотолж харуулснаар гурван түвшний баталгаажуулалтын гэрчилгээ олгох замаар тасралтгүй сайжруулах явдал юм.
- 2022 онд SFA Кашимер Стандартад одоо байгаа гурван зохистой дадлыг нэгтгэхийг санал болгож байна – Энэ нь ижил төстэй боловч бага зэрэг ялгаатай зохистой дадлуудыг бүс нутгуудад хэрэгжүүлэхээс зайлсхийсэн гүйцэтгэлд суурилсан, нөлөөллийн баримжаатай дэлхийн стандарт юм.
SFA Кашимер Стандартын агуулга, бүтцийн талаар санал хүсэлтээ өгөхийг урьж байна, учир нь уг стандарт нь байршил, үндэс угсаа, хэтийн төлөв, салбараас үл хамааран оролцогч талуудын саналыг авч, олон талын оролцоотойгоор боловсруулсан стандарт байх болно. Бид стандартын нөлөөлөл багатай оролцогч талуудын саналыг сонсох сонирхолтой.
Бид дараах чиглэлийн мэргэжилтэн, дадлагажигчдыг идэвхтэй хайж байна:
- Хүмүүнлэг аргаар нядлах, төхөөрөх журам
- Зохистой хөдөлмөр/Хүний нөөц
- Байгаль орчин, байгалийн нөөц (ус, хог хаягдал, хөрсний эрүүл мэнд).
SFA Кашимер Стандартын агуулга, бүтэцтэй холбоотой санал хүсэлт, сэтгэгдлээ [email protected] хаягаар илгээнэ үү.