SFA Кашимер Стандартыг дахин сайжруулах олон нийтийн хэлэлцүүлгийн хоёрдугаар шат шууд явагдаж байна!

Стандартын санал болгож буй шинэ бүтэц, шалгуур үзүүлэлтийн талаар бид бүх оролцогч талууд болон олон нийтээс санал хүсэлтийг авч байна. Хэлэлцүүлгийн веб хуудас руу орж санал болгож буй стандарттай танилцаж саналаа өгөхийг урьж байна.

  • Онлайн санал хүсэлтийн маягт: Биднийг дэмжиж стандартын төслийн тодорхой заалтуудад санал өгөх эсвэл илүү ерөнхий санал хүсэлтээ дараах линкээр өгнө үү. ЛИНК
  • И-мэйл: Мөн та [email protected] цахим хаягт дагалдах баримт бичгийн хамт илүү бүрэн дүүрэн санал хүсэлт, тодорхой тайлбар өгөх боломжтой.

Энэхүү хэлэлцүүлэг нь ТННЭ-ийн ажлыг сонирхож буй хэн бүхэнд нээлттэй боловч бид илүү тус стандарттай хамааралтай эсвэл хэлэлцэж буй бодит асуудлыг сонирхогч оролцогч талууд, төрийн бус байгууллагууд, эрдэмтэн судлаачдын санал, хүсэлтийг авах сонирхолтой байна.

Олон нийтийн хэлэлцүүлэг 2022 оны Арванхоёдугаар сарын 2-нд хаагдана.

Энэхүү үйл ажиллагаа нь стандарт ашиглалтын найдвартай байдал, хэмжигдэхүүнийг сайжруулахад чиглэсэн амин чухал ажил юм. Шинэчлэлт нь дараах зорилготой:

  • нүүдлийн бэлчээрийн мал аж ахуйгаас эхлээд жижиг болон томоохон ферм хүртэл өөр өөр үйлдвэрлэлийн системд стандарт хэрэглээг хөнгөвчлөх, янз бүрийн газарзүйн байршилд стандартын хэрэглээг өргөжүүлэх.
  • стандартыг өнөөгийн шинжлэх ухааны сэтгэлгээтэй уялдуулж, тогтвортой байдлын үүднээс зохистой хөдөлмөр, чадавхи болон менежмент, ширхэгтийн чанар зэрэг материаллаг чухал асуудлуудын эргэн тойронд нэмэлт шалгууруудыг тусгах.
  • гүйцэтгэлийн тодорхой, үнэлэгдэхүйц, хэмжигдэхүйц байдлыг сайжруулах. Эдгээр нь SFA Кашимер Стандартын тодорхой бөгөөд найдвартай мэдэгдлийг хангах үүргээ биелүүлэх түлхүүр юм.

Стандартын дүгнэлтийг ТННЭ-ийн Стандарт тохируулах журмын дагуу явуулдаг бөгөөд энэ журам нь Олон Улсын Нийгэм-Байгаль Орчны Итгэмжлэл ба Тэмдэгийн байгууллага (ISEAL)-ийн зохистой дадлыг дагаж мөрддөг. Шийдвэрийг Стандарт тогтолцоог сайжруулах хороо (SSIC) гаргана.