Тогтвортой Ноос Ноолуурын эвслийн Монгол дахь баг, Германы Гёттингений Их Сургуулийн судлаач Алина Хаус, МААЭШХ-ийн Бэлчээр тэжээлийн салбарын судлаачид хамтран Монгол Улсад 2022-2023 оны өвлийн улиралд ТННЭ-ийн гишүүн хоршоодын тэжээлийн бэлтгэл хангамж, чанар, агууламжийг судлахаар ажиллаж байна. Судалгааг УЦУОШГ-ийн 2022-2023 оны бэлчээрийн төлөв байдлын мэдээнд үндэслэн ялгаатай бүс нутаг болох Баянхонгор аймгийн Галуут сум, Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын хоршооны гишүүн малчин өрхийн түвшинд зохион байгууллаа.
Харьцуулсан судалгааны зорилго нь хоршооны гишүүн малчид өвлийн улиралд, ургамлын биомассын нөөц багатай үед ямаандаа ямар төрлийн нэмэлт тэжээлийг хэрхэн ханган бэлтгэж өвлийг даван туулж буй стратегийг тодорхойлох юм. Түүнчлэн малчдын хоршоод өвөлжилтийн бэлтгэлийг хангахад өрхүүддээ хэрхэн дэмжлэг үзүүлж буйг тандан судлах юм. Тиймээс бэлчээрийн төлөв байдлыг ялгаатай байдалд үндэслэн ондоо бүс нутгийг харьцуулах замаар судалгааны түүвэрлэлтийг сонгосон.
Тэжээл бэлтгэлийн менежментийг хэрхэн зохион байгуулж буй талаар малчин өрхийн түвшинд чанарын асуумж судалгаа авсан.
Харин тэжээлийн чанар агууламжийг тогтоох тоон судалгааг өрхийн түвшинд бэлтгэсэн тэжээлийн дээжээр тодорхойлж байна. Уг дээжийн МААЭШХ-ийн Бэлчээр тэжээлийн салбарын лабораторид тодорхойлох юм.
Орон нутгийн засаг захиргааны түвшинд тэжээлийн нөөц, бэлтгэл, хангамжийг тодоройлох зохилгоор аймгийн Хөдөө Аж Ахуйн газрын удирдлагуудтай уулзаж, зохих зөвшөөрлийн дагуу тэжээлийн нөөцийн сангаас дээж материал цуглуулсан юм.
Орон нутгийн засаг захиргааны түвшинд тэжээлийн нөөц, бэлтгэл, хангамжийг тодоройлох зорилгоор аймгийн Хөдөө Аж Ахуйн газрын удирдлагуудтай уулзаж, зохих зөвшөөрлийн дагуу тэжээлийн нөөцийн сангаас дээж материал цуглуулсан юм.

Түүнчлэн өвөлжилтийн бэлтгэл ажилд хоршоодын гүйцэтгэх үүрэг, тулгамдаж буй асуудал, шийдлийн фокус бүлгийн ярилцлагыг зорилтот хоршоо тус бүр зохион байгуулсан.
Судалгааны явцад дээрх хоёр бүc нутгийн малчдын тэжээл бэлтгэлийн хувьд ихээхэн ялгаатай дүр зураг ажиглагдлаа. Хөлөнбуйр сумын малчдын дийлэнх нь хангалттай өвс тэжээл бэлтгэсэн ба тэжээлийн хангамж сайн байна. Түүнчлэн бэлчээр хамгаалах зорилгоор малчдын бүлгүүд байгуулж, бэлчээрийн даац хэтрүүлэхгүйн тулд отор нүүдэл хийх талаар бусад орон нутгийн удирдлагатай харилцан ажиллаж байна.
Баянхонгор аймгийн хувьд бэлчээр нутаг нь доройтсон, даац хэтрэлттэй байгаа тул малчид өвс тэжээл хангалттай бэлтгэх шаардлагатай боловч малчин өрхийн түвшинд санхүүгийн байдлаас хамаарч тэжээл хангалттай бэлтгэж чадаагүй байна. Хэдийгээр нөхцөл байдал хүнд хэдий ч Галуут сумын малчид илүү олон төрлийн тэжээлийн эх үүсвэрийг хангаж байна. Галуут сумын хувьд сумын тэжээлийн нөөцийн сан эсвэл худалдаачдаас тэжээл авч байна. Галуут сумын малчдад тулгамдаж буй хүндрэл бэрхшээлийг хоршоо болон сум аймгийн удирдах шатны байгууллагууд маш сайн, мэдэж байгаа бөгөөд өвөлжилтийн бэлтгэл хангах шат дараатай ажлыг шуурхай зохион байгуулж байна.
Цаашид дээрх хоршоод, малчин өрхийн ноолуурын олон улсын ханган нийлүүлэлтийн сүлжээгээр дамжуулан зах зээлтэй холбож, илүү их ашиг хүртэх, сургалт мэдээллээр хангах, ногоон зээлд хамруулах талаар ТННЭ-ээс дэмжих юм.
