“SFA Cashmere Standard”-ын хоёр дахь шатны олон нийтийн хэлэлцүүлэг Улаанбаатар хотод 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр болж, ТННЭ-ийн Монгол дахь салбарын захирал Доктор Б.Батхишиг ТННЭ-ийн Стандартын системийн хөгжил ба олон улсын шаардлага, цаашдын чиг хандлагын талаар илтгэл танилцууллаа.

Тогтвортой Ноос Ноолуурын Эвсэл нь байгаль орчинд ээлтэй, мал амьтдын тав тухтай амьдрах орчныг хангасан, малчдын амьжиргааны баталгаат байдлыг дэмжсэн ноолуурын үйлдвэрлэлийг зохистой дадлын хүрээнд хөгжүүлэх алсын хараатайгаар 2015 онд Их Британид байгуулагдаж өнөөг хүртэл үйл ажиллагаагаа явуулж байна.

ТННЭ-г үүсгэн байгуулах гол санаа нь хэрэглэгчид болон малчдын эрэлт хэрэгцээг хооронд нь холбох, бие биенийгээ ижил түвшинд ойлголцох, хэрэглэгчийн хэрэглээний шаардлага нь ямар байна вэ? мөн түүхий ноолуур үйлдвэрлэж байгаа, ямааг өсгөн үржүүлж байгаа малчдын хэрэгцээ шаардлага ямар байна вэ?  Энэ хооронд бид ямархуу байдлаар уялдуулах боломжтой бол гэсэн үндсэн асуудлын хүрээнд үүсгэн байгуулагдаад өнөөдрийн байдлаар дэлхийн 100 гаруй ноолуурын бэлтгэл, худалдаа үйлдвэрлэл эрхэлдэг, брэнд эзэмшдэг, үйлдвэр компанийн гишүүнчлэлтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Жил ирэх бүр гишүүнчлэлийн тоо, цар хүрээ нэмэгдсээр өнөөдөр ийм түвшинд хүрсэн явж байна.

Дэлхийн хэмжээнд ноолуурын үйлдвэрлэлийн нийт хэмжээ нь 25 000 тонн байдаг бол 20 000 тонн орчмыг эдгээр компани, үйлдвэр аж ахуйн нэгж, брэндүүд боловсруулаад эцсийн бэлэн бүтээгдэхүүн хийж дэлхийн зах зээл дээр нийлүүлдэг. Тэр үндсэн тоглогчид, оролцогчид бүгд хамрагдаж байгаагаараа ТННЭ-ийн онцлог тал юм.

Эвсэлд нэгдсэн гишүүдийн хувьд бүгдээрээ өөрсдийн гэсэн ашиг сонирхолтой, өөрсдийн гэсэн онцлогтой байгууллага, аж ахуйн нэгжүүд байна. Тэхлээр үүнийг нэгтгэж байгаа зүйл нь нэгдмэл нэг зарчим, нэгдмэл нэг стандарттай байж тогтвортойгоор энэ салбараа хөгжүүлж, одоо болон ирээдүйд олон зуун мянган жилийн туршид улс орны бүх хүн амыг ноолууран бүтээгдэхүүнээрээ хангах тогтвортой зарчмын хүрээнд нэгдэх явдал юм.

Эвсэл нь олон улсын зах зээлд ноолуурыг тогтвортой аргаар үйлдвэрлэх, бэлтгэн нийлүүлэх, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг хамгийн бага түвшинд байлгах, малчдын амьжиргааг дэмжих, хоршоодын хөгжлийг дэмжих, хариуцлагатай үйлдвэрлэлийг хөгжүүлэх гээд маш олон том эрхэм зорилгын хүрээнд ажиллаж байна.

ТННЭ-ийн үе шаттай хөгжлийн замналын тухайд 2014 онд анхны санаачилга гарч байсан.

Анхны санаачилгыг Монгол хүмүүс Монголынхоо төлөө, улсынхаа энэ салбарыг, ялангуяа малчдыгаа яаж илүү их зах зээлд ойртуулах, холбох мөн тэдэнд тулгамдаж байгаа байгаль орчны асуудал, мал маллагааны асуудал, ая тухтай орон нутагтаа амьдрах асуудлыг хэрхэн хамгийн оновчтой аргаар шийдвэрлэх вэ гэдэг асуудлыг ярьж байгаад өртгийн сүлжээгээр дамжуулаад малчдыг зах зээлд оновчтой холбох ийм үе шаттай хөгжлийг зорьсон ажлыг сэдэх хэрэгтэй гэж үзэж 2015 оноос хойш 3 үе шаттайгаар хөгжүүлж явж байна.

Сүүлийн 7 жилийн хугацаанд ТННЭ нь сэдэл, санаачилга төдий байснаас одоо эргээд харахад ноолуурын нийлүүлэлтийн сүлжээг бүхэлд нь хамарсан гүйцэтгэл, үр дүнгээ харуулж байгаа ашгийн бус байгууллага болтлоо хөгжлөө.

Өнөөдөр бид 2023 оны босгон дээр эхлэл, туршилт, сайжруулалтын үе, өргөжих, нэвтрүүлэх үе дуусаж байна. Цаашид далайцтай хөгжих, глобал түвшинд энэ асуудлаа тавих ийм цаг үе ирж байна.

Бид Монгол болон Хятад улсад үйл ажиллагаагаа явуулж байна. Афганистан улсад үйл ажиллагааг явуулж эхлэх гэж байна. Энэ жилийн хувьд Монголын улсын хувьд 4 бүс нутгийн хэмжээнд 93 малчдын байгууллагатай тодорхой хэмжээнд хамтарч ажиллаж байна.

ТННЭ нь давхар Олон улсын нийгэм байгаль орчны итгэмжлэл, тэмдэгтийн байгууллага (ISEAL)-ийн нийгэмлэгийн гишүүн болсон. ISEAL байгууллага нь схем эзэмшигч, стандарт эзэмшиж байгаа, стандартыг хөгжүүлж байгаа байгууллагуудын эвлэлдэн нэгтгэж, тэдгээрт зориулсан стандартаа яаж бий болгох, стандартаа хэрхэн хөгжүүлэх, стандартынхаа хүрээнд баталгаажилтын үнэлгээг хэрхэн хийх, үр нөлөөллөө хэрхэн хэмжих вэ гэдэг дүрмийг гаргасан байдаг. ТННЭ нь энэхүү дүрмийн хүрээнд өнөөдрийг хүртэл 7 жилийн хугацаанд ажилласан.

ISEAL-ын давуу тал нь ургамал болон амьтны гаралтай бүтээгдэхүүний нийлүүлэлтийн сүлжээг тив дамнасан, улс дамнасан компаниудын нийтлэг эрх ашиг болон, ялангуяа анхан шатны фермерүүд, малчид, хоршоодын түвшинд илүү их үр нөлөөтэй, байгаль орчин, нийгэм, эдийн засаг, бүтэц байгууламжийн хувьд эерэг өөрчлөлтийг бий болгох тогтвортой байдлын стандартын тогтолцоог бэхжүүлэх зорилготой байгууллага юм.

ТННЭ-ийн ажиллах арга барил нь хэрэглэгч, зах зээл төдийгүй анхан шатны нэгжийн хүсэл эрмэлзэлд суурилсан. Эхнээсээ суралцаж бие биенийгээ харилцан хүндэтгэж, нэг түвшинд ойлголцох, тогтвортой байдалд хүрэх үйл явцаас суралцах нь жинхэнэ үр дүн гэж үздэг.

Тийм учраас бид хөгжлийн байгууллагууд, үйлдвэрлэгчид, брэндүүд, эрдэм шинжилгээний байгууллагууд, сургалт, судалгааны байгууллага, засгийн газар, бодлого тодорхойлогчид гээд эдгээр бүх байгууллагуудыг хооронд нь уялдуулах, итгэлцлийг бэхжүүлэхийг эрмэлздэг.

Байгаль орчин, хүндээ ээлтэй байх үзэл баримтлалыг улс орон бүр өөрсдийн алсын хараа, зорилгодоо тусгасан байдаг. Тэгэхлээр энэ үзэл баримтлалыг хөгжлийн зарчмаар хэрхэн орон нутагт ажил хэрэг болгох, орон нутагт ажил хэрэг болгож байгаа зүйлүүдээ өрхийн түвшинд хэрэн ажил хэрэг болгох, өрхийн түвшинд хийж байгаа зүйлээ эргүүлээд олон улсад яаж нотлох вэ гэдэг ийм хамтын ажиллагааг өрнүүлж ажилладаг учраас зайлшгүй бид анхан шатны түвшнээс олон улсын түвшин хүртэл ажиллаж байна.

2015 оноос 2022 оны хүртэл бид малчдын болон үйлдвэрлэлийн түвшинд Мал аж ахуй эрхлэх, ноолуур бэлтгэх, Бэлчээр ашиглах, Цэвэр ноолуур боловсруулах зохистой дадлын тогтолцоог хөгжүүлж ирсэн.

Нийтдээ 200 гаруй зохистой дадлыг бэлтгэн нийлүүлэлтийн бүхий л сүлжээнд туршин нэвтрүүлээд 5 жилийн хугацаанд алдаа оноогоо үзэж хараад өнөөдрийн түвшинд хүрлээ.

ТННЭ нь 2015 онд дэлхийн анхны ноолуурын тогтвортой байдлын стандартыг боловсруулсан бол өнөөдөр бид үүнийгээ хэрэгжүүлээд сумын түвшинд, аймгийн түвшинд, өрхийн түвшинд мөн үйлдвэрийн түвшинд хэрэгжүүлсэн ийм туршлага хуримтлуулсан байна.

Яагаад стандартыг шинэчлэх болсон гэвэл, цаг үе, хууль эрх зүйн орчин өөрчлөгдөж түүнийгээ дагаад хэрэглэгч болон үйлдвэрлэгчдийн тоног төхөөрөмж, хөрөнгө оруулалтын хэрэгцээ өөрчлөгдөж байна. 2030 он гэхэд тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдуулан улс орон бүр уур амьсгалын төлөвлөгөөг хийж байна. Мөн олон улсын холбогдох хууль тогтоомж, жишигт нийцүүлэх шаардлага гарч байна. Тийм учраас бид “SFA Cashmere Standard” гэдэг нэрээр шинэ глобал стандартыг санал болгож байна.

Өөрөөр хэлбэл малчдын түвшинд Мал аж ахуй эрхлэх, ноолуур бэлтгэх болон Бэлчээр ашиглах гэсэн 2 зохистой дадлыг “SFA Cashmere Standard” гэдэг нэрээр ноолуурын ямаа өсгөн үржүүлж буй, ноолуур гэдэг түүхий эдийг гаргаж байгаа бүхий л улс оронд хамааралтайгаар энэхүү стандартыг боловсруулаад байна.