Тогтвортой Ноос, Ноолуурын Эвслийн зүгээс 2023 оны 2 сарын 2-ноос 3-ны хооронд Шнайдер групп (Schneider Group), Ноолуур ба тэмээний ноос үйлдвэрлэгчдийн хүрээлэн (Cashmere & Camel Hair Manufacturer’s Institute) болон Байгалийн ширхэгтийн эвсэлтэй (Natural Fiber Connect) хамтран Итали улсын Биелла хотод ноолуурын салбарын олон улсын хурал зохион байгуулах гэж байна. Уг хуралдаанаар малчдын хоршооноос эхлээд эцсийн бүтээгдэхүүн хүртэлх нийлүүлэлтийн сүлжээний бүх оролцогч талуудын дуу хоолойг сонсох зорилгоор ноолуурын салбарын тогтвортой байдлыг хангах болон ирээдүйн хэтийн төлөвийн талаар хэлэлцэх болно.

Хуралдааны эхний өдөр Монгол, Афганистан болон Шотланд улсаас ирсэн төлөөлөгчид малчид, үйлдвэрлэгчдийг төлөөлөн тэдний үзэл бодлыг илэрхийлэн илтгэл хэлэлцүүлнэ. Мөн тогтвортой байдлын үндсэн сорилтууд ба боломжууд агуулгын хүрээнд малчин, фермийн түвшинд тулгарч буй бэрхшээл ба боломжууд, нийлүүлэлтийн сүлжээнд тулгарч буй бэрхшээл ба боломжууд болон инновац, менежмент, тасралтгүй сайжруулалт зэрэг гурван дэд сэдвүүдээр оролцогчдын дунд хэлэлцүүлэг явагдана. Хоёрдох өдөр хурлын төлөөлөгчид Pettinatura Di Verrone болон Loro Piana зэрэг үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцана. Уг хурлын талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор авна уу: https://lnkd.in/e4uDjSzJ