Тогтвортой ноос ноолуурын эвсэл (ТННЭ) нь Хэнтий аймгийн Баян-Овоо суманд 2023 оны 3 сарын 2-ны өдөр Нутгийн үйлс ухаан сургалт судалгааны төв, “Нексус коннект” ХХК, “Сор Кашемир” ХХК-ийн төлөөллүүд болон Баян-Овоо сумын ЗДТГ-ын холбогдох мэргэжилтнүүд, тус сумын “Баялаг гүрэм”, “Жавхлант гүрэм” хоршоодын төлөөлөл бүхий талуудын хамтарсан тайлант уулзалтыг зохион байгуулав. Уулзалтын эхэнд Баян-Овоо сумын засаг даргын орлогч Д.Ганбаатар мэндчилгээ дэвшүүлж, уулзалтын үйл ажиллагааг нээсэн ба тэрээр “ТННЭ нь Хэнтий аймгийн Баян-Овоо сумтай ноолуурын баталгаажуулалт, байгаль орчны чиглэлээр сүүлийн гурван жилд хамтран ажиллаж байгаа бөгөөд ба цаашид үргэлжлүүлэн хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцоллоо.
Үргэлжлүүлэн ТННЭ-ийн үйл ажиллагаа хариуцсан менежер Ж.Азжаргал ТННЭ-ийн 2022 оны тайлан болон хамтрагч олон улсын байгууллагуудын танилцуулга, мэдээлэл хүргэлээ. Тэрээр “ТННЭ-ийн баталгаажилттай ноолуурын хэмжээ тогтмол өсөж байгаа бөгөөд 2022 онд Монголын түүхий ноолуурын 7.5 орчим хувийг тус байгууллагын стандартаар баталгаажуулсан хэмээн” дурдав. Мөн 2023 онд ТННЭ-нь Олон улсын нийгэм, байгаль орчны итгэмжлэл, тэмдэгтийн (ISEAL) байгууллагын санхүүжилтээр Баян-Овоо суманд хэрэгжүүлэхээр батлагдаад буй “Монголын Дорнод хээрийн бүс нутаг дахь ноолуурын баталгаажуулалтын санаачилгын байгаль орчинд үзүүлэх нөлөөг хэмжих нь” судалгаа, аргачлал турших богино хугацаат төслийн танилцуулгыг ТННЭ-ийн Мониторинг, үнэлгээ, хөгжүүлэлт хариуцсан менежер С.Вандандорж хүргэв.

Уулзалтын төгсгөлд ТННЭ, Нексус Коннект ХХК болон Сор Кашемир ХХК-ийн төлөөлөгчид оролцогчдын тавьсан асуултуудад хариулт өгч, үр дүнтэй хэлэлцүүлэг өрнүүлэв. Нутгийн үйлс ухаан сургалт судалгааны төв нь “Ямааны ноолуур ангилан бэлтгэх”, “Бог малын эрүүл мэндийг хамгаалах” чадамжид суурилсан сургалтуудыг малчдад зориулан зохион байгуулж, зохих үнэлгээ хийн шаардлага хангасан суралцагчдад ХНХЯ-ны Чадамжийн гэрчилгээ олгож, “Нексус Коннект” ХХК нь ТННЭ-ийн зохистой дадлуудын хүрээнд тус сумын хоршоод, малчны байгууллагуудад хөндлөнгийн үнэлгээ хийж, Сор Кашемир ХХК нь тэдгээр ТННЭ-ийн гишүүн хоршоодын бэлтгэн нийлүүлсэн, баталгаажсан ноолуурын анхан шатны боловсруулалтыг хийж экспортод гаргах замаар тус сумын ноолуурын баталгаажуулалтын санаачлагад идэвхитэй хамтран ажилладаг билээ.