Тогтвортой ноос ноолуурын эвсэл (ТННЭ) нь 2023 оны 3 сарын 16-ны өдөр Нутгийн үйлс ухаан сургалт судалгааны төв, Нексус коннект ХХК-тай хамтран танхим болон цахим хосолсон хэлбэрээр “The Corporate” зочид буудлын хурлын зааланд “2023 ОНЫ НООЛУУР ТҮНШЛЭЛ” арга хэмжээг амжилттай зохион байгуулав.
ТННЭ-ийн баталгаажсан ноолуурын нийлүүлэлтийн мөшгөлтөд оролцох болзол хангасан хоршоод ба ноолуур худалдан авагчид 2023 онд ноолуур бэлтгэн нийлүүлэх хэмжээ, чанарын мэдээлэл, хадгалалт, тээврийн нөхцөл зэрэг мэдээллээ товч солилцож, бизнесийн түншлэлийн ажил хэрэгч уулзалтыг зохион байгуулах нь уг арга хэмжээний гол зорилго байлаа.
“2023 ОНЫ НООЛУУР ТҮНШЛЭЛ” арга хэмжээнд ТННЭ-ийн гишүүн боловсруулах үйлвэрүүд болох” Ханбогд кашемир” ХХК, “Гоёл кашмер” ХХК , “Монитал кашемир” ХХК, “Өгөөж шим” ХХК, “Үлэмж кашимер” ХХК, “Сор кашемир” ХХК, “Жин корона” ХХК,” Өрнөх голомт” ХХК зэрэг боловсруулах үйлдвэр, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх “Говь” ХК болон Цогт магнай, Гучин гурвын түүчээ, Сүүн далай, Жанжин толгой, Жинст жигүүр, Бүлээн ус эрдэнэ, Хонгор алтан сүрэг, Хязгааргүй тэлэх цэг, Хогор тэнгис, Ар булангийн дэнж, Ган жинст, Завхан буурал, Шинэ наран зун, Түмэндэмбэрэл, Явын булаг, Цэлмэг орхон, Үлэмж-Орших, Мөнхбазар, Рашаант сувдан сүрэг, Улзын арвин сүрэг, Боржигон туяа, Дотуур булаг, Уран арвижих, Баян цагаан дархчууд мөнх, Өндөр хануй, Шинэ бургалтай зэрэг малчдын хоршоо, арилжаа эрхлэгчдийн нийт 67 хүн оролцлоо. Мөн “Zoom” платформ ашиглан Энхбум, Аман зүлэг, Эрдэнэт адуун сүрэг, Номгоной гол, Лусын сэрчим, Бугазүрх, Халзан хангайн хишиг, Дорнод галуут, Залаа шинэ эргэлт, Мөнх уудам бор зэрэг 17 хоршоо цахим хэлбэрээр оролцов.
ТННЭ-ийн Мониторинг, үнэлгээ, хөгжүүлэлт хариуцсан менежер С.Вандандорж ТННЭ-ийн Монгол дахь салбарын 2022 оны үйл ажиллагааны товч тайлан танилцуулав. Мөн ТННЭ-ийн сургалтын менежер Ж.Одгарав “2023 онд арилжаанд оролцох баталгаажсан хоршоодын танилцуулга”, ТННЭ-ийн Монгол дахь салбарын захирал доктор Б. Батхишиг болон үйл ажиллагаа хариуцсан менежер Ж.Азжаргал нар “2023 онд баталгаажсан ноолуурын арилжааг хэрхэн мөшгөх вэ?” сэдэвт илтгэл тавив.
Арга хэмжээнд хүрэлцэн ирсэн болон цахимаар оролцож буй хоршоо, арилжаа эрхлэгч, үйлдвэрүүдийн төлөөллүүдэд худалдан авалтын талаар хоорондоо харилцан мэдээлэл солилцох боломжоор хангах зорилгоор үйлдвэр тус бүрд түншлэх өртөө байгуулан хоршоод болон арилжаа эрхлэгчид өртөөчилсөн хэлбэрээр оролцлоо.
Энэхүү “2023 ОНЫ НООЛУУР ТҮНШЛЭЛ” арга хэмжээнд оролцогч талууд хоорондоо холбоо тогтоож, арилжааны суурь нөхцлийг хангасан явдалд маш сэтгэл хангалуун байлаа.