ТННЭ-ийн хариуцлагатай бэлтгэн нийлүүлэгч малчны байгууллагын гишүүдэд зориулсан малчин мэргэжлийн чадамжид суурилсан сургалтыг Ховд, Завхан, Говь-Алтай аймгуудаар V сарын 17-26 өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Энэхүү сургалтын зорилго нь өрхийн түвшинд ямааны ноолуур бэлтгэн нийлүүлэлтийн зохистой дадал, зах зээлийн шаардлага, стандартын мэдлэгийг малчин, мал бүхий өрх, туслах малчинд олгож, нийлүүлэлтийн сүлжээний оролцогч талуудтай хамтын ажиллагааг хөгжүүлж, экспортын баримжаатай түүхий эд бэлтгэлийн баталгаат чанарыг хангах, эдийн засгийн хэтийн төлөвийг сайжруулахад оршиж буйгаараа онцлогтой юм.
Сургалтыг ТННЭ-ийн сургалтын менежер Ж.Одгарав болон Нутгийн үйлс ухаан сургалт, судалгааны төв (НАРТ) төвийн сургагч багш нар хамтран зохион байгуулж байна. Орон нутагтаа, ажлын байрандаа мэргэшин, ур чадвар эзэмшиж, зохих үнэлгээг хангаснаар, мэргэжлийн үнэмлэхтэй болох боломжтойгоороо чадамжийн сургалт давуу талтай. Малчдын идэвхи оролцоо, хандлага, даалгаврын гүйцэтгэл зэрэг үзүүлэлтүүд нь сургалтын эрэлт хэрэгцээ, ач холбогдол өндөр буйг харуулж байлаа.
Тогтвортой ноос ноолуурын эвсэл (ТННЭ) нь 2023 оны 3 сарын 16-ны өдөр Нутгийн үйлс ухаан сургалт судалгааны төв, Нексус коннект ХХК-тай хамтран танхим болон цахим хосолсон хэлбэрээр “The Corporate” зочид буудлын хурлын зааланд “2023 ОНЫ НООЛУУР ТҮНШЛЭЛ” арга хэмжээг амжилттай зохион байгуулав.
ТННЭ-ийн баталгаажсан ноолуурын нийлүүлэлтийн мөшгөлтөд оролцох болзол хангасан хоршоод ба ноолуур худалдан авагчид 2023 онд ноолуур бэлтгэн нийлүүлэх хэмжээ, чанарын мэдээлэл, хадгалалт, тээврийн нөхцөл зэрэг мэдээллээ товч солилцож, бизнесийн түншлэлийн ажил хэрэгч уулзалтыг зохион байгуулах нь уг арга хэмжээний гол зорилго байлаа.
Мөн ТННЭ-ийн сургалтын менежер Ж.Одгарав, Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Баярсүх, Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Түмэндэмбэрэл, ХХААГ-н дарга Батцэнгэл нартай уулзаж санал солилцлоо.
Уулзалтаар Ховд аймгийн малчдын байгууллага ямааны ноолуур бэлтгэн нийлүүлэлтийн зохистой̆ дадлыг хэрэгжүүлснээр, зах зээлийн шаардлага, стандартыг хангахад талууд дэмжиж хамтран ажиллах талаар санал сонилцлоо. Ялангуяа малчдыг тогтмол сургалт мэдээллээр хангах, аймгийн хэмжээнд олон хоршоодыг ТННЭ-д бүртгүүлэх талаар ирэх саруудад ажил хэрэг болгохоор төлөвлөв. Мөн VI сард зохион байгуулах Малчдын чуулга уулзалтад ТННЭ-ийн үйл ажиллагаа, зохистой дадлыг хэрэгжүүлэх тухай илтгэл мэдээлэл танилцуулах талаар аймгийн удирдлагаас ТННЭ-ийн Монгол дахь багт санал хүргүүллээ.