“Мал аж ахуйн салбар дахь зохистой хөдөлмөр эрхлэлт ба эмэгтэй малчдын нийгмийн байдал” сэдэвт сургалт, семинарыг Тогтвортой ноос ноолуурын эвсэл, Нутгийн үйлс ухаан сургалт судалгааны төв болон Колорадо мужийн их сургуультай хамтран Архангай болон Баянхонгор аймагт амжилттай зохион байгууллаа. ТННЭ-ийн урилгаар Колорадо мужийн их сургуулийн профессор Мариа багш хүрэлцэн ирж сургалтад оролцлоо.

Архангай аймагт  05 сарын 07-08 өдрүүдэд сургалт явагдсан ба нийт  10 сумын нийт 21 хоршооны эмэгтэй малчид   “Малчны хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа”, “Малын халдварт, халдваргүй, шимэгчлэх өвчнөөс урьдчилан сэргийлэх”, “Малын биед гарсан өөрчлөлтийг ажиглах, анхан шатны арга хэмжээ авах” зэрэг мал маллагааны чухал ач холбогдолтой сэдвүүдийн хүрээнд сургалтад хамрагдлаа.

Баянхонгор аймагт 5 сарын 14-15 өдрүүдэд сургалт явагдсан ба нийт 7 сумын 6 хоршооны 16 эмэгтэй малчид хамрагдлаа. Сургалтын эхний өдөр мал аж ахуйн салбарт дахь зохистой хөдөлмөр эрхлэлт сэдвээр семинар явагдаж, өртөөчилсөн хэлэлцүүлгүүд өрнөж, SFA Cashmere standard -н Зохистой хөдөлмөр эрхлэлтийн зарчмын хүрээнд малчин эмэгтэйчүүд өөрсдийн саналаа өгч, орой нь эмэгтэйчүүдийн манлайлал, тэдний нийгэмд гүйцэтгэх үүргийн талаар чөлөөт ярилцлага явагдав. Сургалтын хоёр дахь өдөр Баянхонгор аймгийн Мал эмнэлгийн газартай хамтран Бог малын эрүүл мэндийг хамгаалах чадамжид суурилсан мал маллагааны талаар чухал ач холбогдолтой сургалт явууллаа.