Гишүүн малчны байгууллагад тохирлын үнэлгээ явуулах “Үнэлээчийн сургалт”-ын сургалт боллоо.
Тогтвортой ноолуур бэлтгэн нийлүүлэх стандартын хүрээнд мөрдөх бэлчээр ашиглалт болон мал аж ахуй эрхлэх, ноолуур бэлтгэх хоёр зохистой дадлын гүйцэтгэлийг үнэлэх үнэлээч нарыг бэлтгэх сургалт 2019 оны 06 дугаар сарын 04-07-ны өдрүүдэд Улаанбаатар хот болон Төв аймгийн Лүн суманд сургалт явагдлаа.
Сургалтанд ‘Мал аж ахуй эрдэм шинжилгээний хүрээлэн’-гийн эрдэм шинжилгээний ажилтан 3, судлаач 4, мал зүйч 1, малын эмч 1 мэргэжилтэн, нийт 9 мэргэжилтэн хамрагдлаа.