Гишүүнчлэлийн төрлүүд
Бид боловсруулагч, үйлдвэрлэгчээс эхлээд брэнд, жижиглэнгийн худалдаачид хүртэл ноолуурын нийлүүлэлтийн сүлжээний бүх шатны оролцоог дэмжиж байна. Гишүүнчлэл нь сайн дурын үндсэн дээр явагддаг бөгөөд жилийн хураамжид суурилдаг. Компаниуд дангаараа болон бүлгээр нэгдэж болох бөгөөд гишүүнчлэлийн хураамж нь тухайн компани эсвэл бүлгийн жилийн эргэлтээс хамаарна.
Бид одоогоор гишүүнчлэлийн хоёр ангиллыг санал болгож байна:
Жинхэнэ гишүүнчлэл нь манай мөшгөх тогтолцоонд оролцох бөгөөд, ТННЭ-ийн баталгаажсан ноолуурын талаар бүтээгдэхүүн дээрээ мэдэгдэл гаргах зэрэг гишүүдийн бүх ашиг тусыг хүртэх боломжийг олгодог.
Дэмжигч гишүүнчлэл нь бага хураамжаар 12 сарын хугацаанд хязгаарлагдмал эрхтэй бөгөөд эцсийн бэлэн бүтээгдэхүүндээ ТННЭ-ийн баталгаажсан мэдэгдлийг гаргах боломжгүй. Гишүүнчлэлийн хураамжийн мэдээллийн холбоос
Гишүүнчлэлийн давуу тал
Зөвлөгөө, дэмжлэг
ТННЭ-ийн гишүүн болсноор бэлчээр зохистой ашиглах, малчдын амьжиргааг дэмжих, малын арчилгаа маллагаа болон ТННЭ-ийн тохирлын стандартчиллын талаарх асуудлыг шийдвэрлэхэд хөндлөнгийн шинжээч, сонирхлын бүлгүүдтэй хамтран Тогтвортой ноолуурын ажлын хэсэгт орох боломжтой. Ажлын хэсгүүдийн үндсэн чиг үүрэг нь мэдлэг дамжуулах, хөндлөнгийн тогтвортой байдлын үндсэн асуудлыг шийдвэрлэхэд ТННЭ болон ноолуурын салбарын өргөн хүрээнд дэмжлэг үзүүлэхэд оршино. Одоогийн ажлын хэсгүүдэд:
-
-
- Ковид-19 ажлын хэсэг
- Мөшгөх тогтолцооны ажлын хэсэг
- Малын арчилгаа маллагааны ажлын хэсэг
- Стандарчлал, хяналтын хороо
-
Тогтвортой байдлын тайлан
Байгаль орчинд ээлтэй, нийгэмд хариуцлагатай, өндөр ашиг тустай ноолуурын үйлдвэрлэлийн урт хугацааны үр нөлөөг хангахад бидний ахиц дэвшлийг хянаж, үнэлэх нь чухал юм. Гишүүний хувьд та манай тайлан гаргах үйл явцад нөлөөлж, хүчирхэгжүүлэх боломжоор хангаад зогсохгүй ТННЭ-ийн нөлөөллийн тайланг өөрийн тогтвортой байдлын тайлангийн нэг хэсэг болгон ашиглаж болно.
Арилжааны ашиг тус
-
- Нэр хүндийн эрсдлийг зохицуулах: ТННЭ-ийн гишүүнчлэл нь зохистой дадал, нийгмийн хариуцлага, хүрээлэн буй орчны тогтвортой байдлын тал дээр дарамт шахалт ирэх үед танай байгууллагын нэр хүндийг хамгаалахад тусална. Мөн өөрийн хэрэглэгчид, түнш болон хөрөнгө оруулагчдад олон улсын гишүүн байгууллагынхаа хувьд ноолуурын үйлдвэрлэлд аюулгүй байдлыг хангаж, үйлдвэрлэлийн зохистой дадлыг дэмжиж буйгаа нотлох боломжийн олгоно.
- Баталгаат мэдэгдэл: Гишүүнчлэл нь ноолуурын аливаа үйлдвэрлэлд зохистой дадлыг нэвтрүүлэх үйлсийг дэмжиж буйг илтгэх юм. Энэхүү мэдэгдлийг манай тайлангийн мэдээлэл, сэтгэгдэл, жишээ судалгаатай хамт ашиглах боломжтой бөгөөд танай байгууллагын харилцаа холбоо, маркетингийн ажилд үнэ цэнийг тань нэмэгдүүлэх болно.
- Зардал хэмнэх: Тогтвортой байдлын менежменттэй холбоотой зөвлөх зардал болон бусад ижил төстэй зарцуулалтыг бууруулна. ТННЭ-ийн гишүүнчлэлийн сүлжээ нь ноолуурын худалдаа болон нийлүүлэлтийн ойлголтыг нэмэгдүүлж, шинэлэг зах зээлд оролцогч болгож, өргөн хүрээний хамтын ажиллагаанд хүрэх боломжийг олгодог.
Нөлөөлөл
ТННЭ-ийн гишүүнчлэл нь танай байгууллагыг мэргэжлийн эвсэлд нэгдэж буйг илэрхийлэх болно. Хариуцлагатай үйл ажиллагааг эрхэмлэн, ноолуур үйлдвэрлэлийн явцад зохистой дадлуудыг хэвшүүлж байгааг батална.
Нэрэмжит хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх
Ноолуурын салбар дахь үйлдвэр эрхлэгчид, брэнд болон жижиглэнгийн худалдаачид байгууллагынхаа нийгмийн болон байгаль орчны хариуцлагыг дээшлүүлэх арга замыг эрэлхийлсээр байна. ТННЭ-ийн гишүүний хувьд та Монгол Улс болон ӨМӨЗО-нд урт хугацааны орон нутгийн тогтвортой хөгжилд шууд хувь нэмэр оруулахуйц үр ашигтай туслалцаа болон хөрөнгө оруулалтыг хийх боломжтой юм.
Олон байгууллагууд өөрсдийн брэндийн нэрэмжит шууд хэрэгжих хөтөлбөрийг дэмжих хүсэлтэй байдаг тул нэрэмжит хөтөлбөрийг ТННЭ-тэй хамтран хэрэгжүүлэх боломжтой юм. Малчны байгууллага (хоршоо)-д чиглэсэн хөтөлбөрүүд нь гишүүн байгууллагын бизнесийн хариуцлагатай байдал ба үнэлэмжийг нэмэгдүүлдэг. Энэхүү хөтөлбөрүүд нь орон нутагт нэн чухал асуудлыг шийдвэрлэх зорилготой бөгөөд худалдаа, түүхий эдийн бэлтгэлийн чанарыг дээшлүүлэх, өртгийн сүлжээг сайжруулах, бүтээгдэхүүний гарал үүслийг баталгаажуулах зэрэг зарчмуудад үндэслэсэн байх нөхцөлийг ТННЭ-ийн зүгээс тавьдаг. Түүнчлэн, энэ санаачилгаар НҮБ-2030 Тогтвортой хөгжлийн зорилтод хүрэхэд өөрийн хувь нэмэр оруулах боломжтой.
ТННЭ нь гишүүн байгууллагын шаардлагад нийцсэн хөтөлбөр сонгоход зөвлөгөө, дэмжлэгийг үзүүлэх болно. Доор дурдсан төсөл хөтөлбөрүүд гишүүн байгууллагын амжилтын түүх болж, ноолуурын салбарыг тогтвортойгоор хөгжүүлэх гэж буй хүчин чармайлтыг тань харуулан, хэрэглэгчдийн итгэлийг олоход томоохон хэмжүүр болно гэдэгт итгэж байна. Хамтран хэрэгжүүлэх боломжтой хөтөлбөрүүдийн жишээг доор жагсаав.
-
-
- Шинэ зууны малчин сургалтын хөтөлбөр
- Тогтвортой бэлтгэн нийлүүлэлтийн урамшуулал
- Малчин эмэгтэйчүүдийн чадамжийн хөтөлбөр
- Малын арчилгаа маллагааг сайжруулах
- Усны нөөцийг зөв зохистой ашиглах
- Мал сүргийн үүлдэр угсааг сайжруулах
- Ан амьтдыг хамгаалах
- Бэлчээрийг зохистой ашиглах
-
Жинхэнэ ба дэмжигч гишүүнчлэлийн давуу тал
Дэмжигч гишүүн | Жинхэнэ гишүүн | |
ТННЭ-ийн гишүүнчлэлийн гэрчилгээ авах | ✓ цахим |
✓ хэвлэмэл |
Байгууллагын ТННЭ-ийн веб сайтад байрших1 | ✓ | ✓ |
ТННЭ-ийн улирал тутмын мэдээллийн товхимол авах | ✓ | ✓ |
Тогтвортой ноолуур үйлдвэрлэлийн ажлын хэсэгт нэвтрэх | ✓ | ✓ |
ТННЭ-ээс зохион байгуулсан арга хэмжээнд хөнгөлөлт эдлэх | 25% | 50% |
ТННЭ-ийн сар тутмын мэдээллийн товхимол авах | ✓ | ✓ |
ТННЭ-ийн маркетингийн ерөнхий мэдээлэл ашиглах | ✓ | ✓ |
ТННЭ-ийн бүртгэл мэдээллийн санд буй онцгой мэдээлэлд нэвтрэх | ✓ | ✓ |
sustainablefibre.org веб сайт дээрх “Гишүүнчлэл” тусгай буланд нэвтрэх эрх авах | хязгааргүй | хязгааргүй |
Стандартын тохиргоо, стандартыг сайжруулах хороонд урилгаар оролцох | ✓ | ✓ |
ТННЭ-ийн лого, батлагдсан мэдээллийг өөрийн веб сайт болон тогтвортой байдлын тайлан дээрээ ашиглах | ✓ | |
ТННЭ-ийн баталгаажсан бүтээгдэхүүний тэмдэгтийг ашиглан мэдэгдэл гаргах 2 | ✓ | |
ТННЭ-ийн баталгаажсан бүтээгдэхүүний тэмдэгтийг ашиглах талаар зааварчилгаа, дэмжлэг авах | ✓ | |
Өөрийн маркетингийн хувьд анхаарал татахуйц гэрчлэл, кейс судалгаа, KPS-д хандах | ✓ | |
Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарах боломжууд гарч ирэхэд нь урилгаар оролцуулах | ✓ | |
Нэрэмжит хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх3 | ✓ | |
1-1 зөвлөх үйлчилгээ | ✓ |
1 Групп компаниудыг группийн нэрээр эсвэл зөвхөн нэг брэндийн нэрээр жагсаах болно.
2 Мөшгөх тогтолцооны аудит орж дүгнэлт гарсны дараа эцсийн бүтээгдэхүүн дээр лого тавих боломжтой.
3 Боломжит хөтөлбөрүүдийн талаарх тоймыг нэрэмжит хөтөлбөрийн товхимлоос үзнэ үү.
Гишүүн байгууллагын үүрэг хариуцлага
ТННЭ-ийн гишүүний хувьд танай байгууллага Тогтвортой ноолуурын стандартыг сурталчлан дэмжиж, бидний эрхэм зорилгод нэгдэн ажиллах үүрэгтэй. Түүнчлэн гишүүдийн ёс зүйн хэм хэмжээг ойлгож, түүнийг зайлшгүй дагаж мөрдөнө. Энэхүү ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тохиолдолд гишүүнчлэл цуцлагдах хүртэл арга хэмжээ авна.
Гишүүдийн ёс зүйн хэм хэмжээ
ТННЭ нь хүн, амьтан, хүрээлэн буй орчинд ээлтэй илүү сайн үр дүнд хүргэх өөрчлөлтийг авчрахад чиглэгддэг. Найдвартай байдал нь бидний амжилтанд маш чухал юм. ТННЭ болон манай гишүүд ямар ч үед үнэнч шударга ажиллахыг хичээдэг. Энэ нь гишүүдийн үйл ажиллагаанд:
- Гишүүд ТННЭ-ийн эрхэм зорилго, стратегийн зорилгыг биелүүлэх үүрэг хүлээдэг.
- Гишүүд энэ амлалтыг өөрийн байгууллага болон гадны түншүүдэд сурталчлан таниулдаг.
- Гишүүд ТННЭ-тэй харилцахдаа хариуцлагатай, ил тод байдаг.
- Гишүүд манай Мэдэгдлийн хамрах хүрээг дагаж мөрддөг бөгөөд ТННЭ-ийн баталгаажсан ноолуурын үйлдвэрлэл, худалдан авалт, ашиглалт болон манай ажлын хөтөлбөрийн үр нөлөөний талаар төөрөгдүүлсэн, үндэслэлгүй мэдэгдэл гаргадаггүй.
Мэдэгдэл гаргах
ТННЭ гишүүнчлэлээ зөвшөөрсөн даруйд мэдэгдэл гаргаж эхлэх боломжтой. ТННЭ-ийн эрхэм зорилго болон ноолуурын тогтвортой байдлыг сайжруулах чиглэлээр хийж буй ажлыг дэмжиж байгаагаа харуулахын тулд бүх гишүүд Маркетингийн ерөнхий мэдэгдлийг вэбсайт болон бусад маркетингийн материал дээрээ ашиглаж болно. Зөвшөөрөгдсөн мэдэгдэлд дараах зүйлс орно.
“Бид (байгууллагын нэр) Тогтвортой ноос ноолуурын эвсэл/ТННЭ-ийн
гишүүн болсноороо бахархаж байна.”
“Бид (байгууллагын нэр) Тогтвортой ноос ноолуурын эвсэл/ТННЭ-тэй
ноолуурын үйлдвэрлэлийн арга туршлагыг
дэлхийн хэмжээнд сайжруулах үүрэг хүлээдэг.”
“Бид (байгууллагын нэр) Тогтвортой ноос ноолуурын эвслийн гишүүн бөгөөд ноолуурын хариуцлагатай үйлдвэрлэлийг дэмждэг. ТННЭ нь малчид болон дотоодын үйлдвэрлэлтэй хамтран ажиллаж, бэлчээрийн мал аж ахуй, малын арчилгаа маллагаа, цэвэр ноолуур боловсруулах чиглэлээр сургалт явуулдаг. Тогтвортой ноолуурын стандартын тусламжтайгаар бид ноолуурын салбарын урт хугацааны оршин тогтнох чадварыг хангахын тулд хүн, амьтан, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэлийн арга туршлагыг сурталчлах болно”.
Бүтээгдэхүүн дээр мэдэгдэл гаргах (Зөвхөн жинхэнэ гишүүд)
Гишүүнчлэл нь танай компанийн тогтвортой байдлын мэдэгдлийг баталгаажуулахгүй бөгөөд ноолууран бүтээгдэхүүний гэрчилгээг төлөөлөхгүй. Бид нийлүүлэлтийн сүлжээгээр ТННЭ-ийн баталгаажсан ноолуурыг мөшгөх найдвартай мөшгөлтийн системийг бий болгож шошго, зүүлтэн шошго зэрэг бүтээгдэхүүн дээрх мэдэгдлийг зөвшөөрөх болно. Бидний хувьд ирээдүйд гишүүдийнхээ ТННЭ-ийн баталгаажсан ноолуурын мэдэгдлийг эрсдэлд оруулахгүй байх, эсвэл ISEAL-ийн гишүүнчлэлийн хувьд асуудал үүсгэхгүй байх нь чухал юм. 2020 онд ханган нийлүүлэлтийн сүлжээнд сонгосон загваруудыг туршсан 2021 оноос илүү өргөн хүрээнд нэвтрүүлж байна. Бүтээгдэхүүний мэдэгдлийг дэмжигч гишүүдэд өгөх боломжгүй.
ТННЭ-ийн гишүүдэд зөвшөөрөгдсөн мэдэгдлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Мэдэгдэл хамрах хүрээ / Мэдэгдэл гаргах заавар-т тусгасан болно. Гишүүнчлэлтэй холбоотой мэдэгдлийн талаар асуух зүйл байвал бидэнтэй холбогдоно уу.
Хэрхэн бүртгүүлэх вэ?
Бүртгүүлэх үйл явц
- Дангаараа эсвэл Бүлгийн өргөдлийн маягтыг татаж аваад бөглөнө үү.
- Бүрэн бөглөсөн өргөдлийн маягтыг [email protected] хаягаар илгээнэ үү.
- Таны өргөдлийг манай баг хянан шийдвэрлэх болно.
- Ажлын 7 хоногийн дотор нэхэмжлэхийг танд илгээнэ.
- Таны төлбөрийг хүлээн авсны дараа бид танд гишүүнчлэлийн гэрчилгээ болон гишүүдийн багцыг олгоно.
Жинхэнэ гишүүнчлэлтэй болох
Дэмжигч гишүүнчлэлийг 12 сарын туршилтын хугацаанд хөнгөлөлттэй үнээр санал болгож байна. Энэ туршилтын хугацаа дуусахад та хүсэлтээрээ жинхэнэ гишүүн болж дэвших эсвэл гишүүнчлэлээ цуцлах сонголттой болно. Энэ нь автоматаар сунгах үйл явц юм (Гишүүнчлэлийг шинэчлэх хэсгийг үзнэ үү). Дэмжигч гишүүнчлэлээр зөвхөн нэг л удаа бүртгүүлэх боломжтой. Хэрэв та гишүүнчлэлээ цуцалж дахин нэгдэх юм бол жинхэнэ гишүүнчлэлийн хүсэлт гаргах шаардлагатай болно. Илүү давуу эрх эдлэхийн тулд 12 сарын туршилтын хугацаа дуусахаас өмнө Жинхэнэ гишүүн рүү дэвших нь зүйтэй. Гишүүнчлэлийн статусаа ахиулахад гарах зардлыг таны туршилтын хугацаанаас хэдэн сар үлдсэнээс хамааран тооцогдоно.
Гишүүнчлэлийг шинэчлэх
Гишүүнчлэл автоматаар сунгагдана.
Бид танай байгууллагын гишүүнчлэлийн хугацаа дуусахаас өмнө сануулж, дараа жилийн гишүүнчлэлийн нэхэмжлэлийг илгээх болно. Туршилтын хугацаа дуусч байгаа дэмжигч гишүүдийн хувьд автоматаар жинхэнэ гишүүнчлэлийн шинэчлэлт хийгдэнэ.
Гишүүнчлэлээ шинэчлэх явц:
- Гишүүнчлэлээ шинэчлэх тухай ТННЭ-ээс сануулна.
- Дараагийн нэг жилийн гишүүнчлэлийн хураамжийн нэхэмжлэлийг илгээнэ.
Гишүүнчлэлийг цуцлах
Гишүүнчлэл ямар ч үед цуцлагдах боломжтой.
Гишүүнчлэлийн бүртгэлээс хойш 14 хоногийн дотор цуцлах хүсэлт гаргасан тохиолдолд гишүүнчлэлийн хураамжийг бүрэн буцаан олгоно, бусад тохиолдолд цуцлах боломжгүй.
Гишүүнчлэл нь одоогийн төлсөн гишүүнчлэл нь дуусах өдрөөс эхлэн цуцлагдана.
Хэрэв өөрөөр заагаагүй бол та төлбөртэй гишүүнчлэлийн хугацаа дуусах хүртэл одоогийн гишүүнчлэлийнхээ бүх ашиг тусыг хүртэх боломжтой хэвээр байна.
Гишүүнчлэлээ цуцлах явц:
- [email protected] и-мейл болон ТННЭ-ийн англи (sustainablefibre.org) веб сайтаар дамжуулан маягт бөглөн гишүүнчлэл цуцлах хүсэлт илгээнэ.
- Гишүүнчлэлээ цуцлах тухай мэдээлэлд хоёр тал санал нийлснээр гишүүнчлэл цуцлагдана.
Манай гишүүнчлэлийн мэдээллийн PDF файлыг ЭНД дарж үзнэ үү.
Гишүүнчлэлтэй холбоотой түгээмэл асуултууд
ТННЭ-ийн гишүүн байна гэдэг нь юу гэсэн үг вэ?
ТННЭ-ийн гишүүд жил бүр хандивын хураамж төлдөг бөгөөд энэ нь тэдэнд SFA Cashmere Standard-ийн нөлөөлөл, үр шимийг хүртэх онцгой эрхийг олгодог. Одоогоор ТННЭ-ийн гишүүд зөвхөн Монгол, Хятад дахь бидний ажлыг дэмжих талаар маркетингийн ерөнхий мэдэгдэл гаргаж болно. Тогтвортой байдлын талаарх хэрэглэгчдийн мэдлэг нэмэгдэж байгаа тул ТННЭ-ийн гишүүнчлэл нь танай компанийг ноолуурын нийлүүлэлтийн тогтвортой сүлжээнд тууштай ажиллаж байгааг харуулж байна.
Хэрэв би гишүүнчлэлийн гэрчилгээтэй бол энэ нь ТННЭ-ийн баталгаажилттай гэсэн үг үү?
Үгүй. Гишүүнчлэлийн гэрчилгээ нь таны ТННЭ-ийн гишүүний статусын нотолгоо юм. Энэ нь SFA Cashmere Standard-ийг төлөөлөх гэрчилгээ биш юм. Та гишүүнчлэлийн гэрчилгээг ТННЭ-ээр магадлан итгэмжлэгдсэн гэсэн утгаар ашиглах ёсгүй, учир нь энэ нь манай Мэдэгдлийн хамрах хүрээг зөрчсөн болно.
ТННЭ-ийн гишүүд болох анхан шатны боловсруулах үйлдвэрүүдийн хувьд (угаах, самнах) Цэвэр ноолуур боловсруулах зохистой дадлын шаардлагын дагуу хөндлөнгийн үнэлгээ хийсний дараа гишүүнчлэлийн гэрчилгээ болон магадлан итгэмжлэлийн гэрчилгээтэй байх боломжтой.
Манай компани хэрхэн ТННЭ-ийн баталгаажилттай болох вэ?
Малчид ТННЭ-ийн Мал аж ахуй эрхлэх, ноолуур бэлтгэх зохистой дадал болон Бэлчээр ашиглах зохистой дадлын дагуу баталгаажуулалтад хамрагдах бол боловсруулагчид Цэвэр ноолуур боловсруулах зохистой дадлын дагуу баталгаажна . ТННЭ-ийн баталгаажилтыг авахын тулд малчдын байгууллага болон боловсруулах үйлдвэрүүд хөндлөнгийн үнэлгээний аудит хийлгэсэн байх ёстой.Хэрэв та ТННЭ-ийн баталгаажуулалтад хамрагдах хүсэлтэй малчин байгууллага, ноолуур боловсруулах үйлдвэр бол бидэнтэй холбогдоно уу.
Ямар ноолуур үйлдвэрлэгчид ТННЭ-ийн баталгаажилттай болохыг хэрхэн мэдэх вэ?
ТННЭ-ийн гишүүд нь ТННЭ-ийн ноолуурын стандартын дагуу аудит хийлгэж, баталгаажуулсан малчдын байгууллага, боловсруулагч, мөн бүртгэлд бүртгүүлж, дараа жил нь үнэлгээнд хамрагдах хүсэлтээ илэрхийлсэн малчдын байгууллага, боловсруулагчдын жагсаалтыг ТННЭ-ийн бүртгэлд зочилж үзэх боломжтой. ТННЭ-ийн Бүртгэл нь гишүүнчлэлийн давуу тал бөгөөд олон нийтэд нээлттэй биш юм.
ТННЭ-ийн гишүүний хувьд бид ямар мэдэгдэл гаргаж болох вэ?
Та ТННЭ гишүүнчлэлээ зөвшөөрсөн даруйд мэдэгдэл гаргаж эхлэх боломжтой. Бүх гишүүд маркетингийн ерөнхий мэдэгдлүүдийг вэбсайт болон маркетингийн материал дээр ТННЭ-ийн эрхэм зорилго болон ноолуурын тогтвортой байдлыг сайжруулах чиглэлээр хийж буй ажлыг дэмжиж байгаагаа харуулахын тулд ашиглаж болно.
SFA-ийн гишүүдэд зөвшөөрөгдсөн нэхэмжлэлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг SFA нэхэмжлэлийн тогтолцоонд тусгасан болно. Гишүүнчлэлтэй холбоотой нэхэмжлэлийн талаар асуух зүйл байвал бидэнтэй холбогдоно уу.