1

Нексус Коннект ХХК-ний тухай

НЕКСУС Коннект ХХХ нь Тогтвортой Ноолуурийн Стандартын схемийн эзэмшигч ТННЭ-н Англи улс дахь төв салбараас уг стандартыг хөгжүүлэх төлөвлөгөөний дагуу 3 жил хэрэгжүүлсэн туршин нэвтрүүлэх ажлын дараагийн үе шат буюу олон улсын хэмжээнд хөндлөнгийн Тохирлын үнэлгээг гүйцэтгэх зорилгоор байгуулагдсан болно.

НЕКСУС Коннект ХХК нь амьтны ширхэгтээс гаралтай бүтээгдэхүүний Тохирлын үнэлгээний хэрэгцээг хангах, аж ахуйн нэгж, байгууллагуудад менежментийн тогтолцооны стандартуудыг нэвтрүүлэхэд нь сургалт, аудит, Тохирлын үнэлгээний мэргэшсэн, хөндлөнгийн үйлчилгээг олон улсын жишгийн дагуу үзүүлэх зорилгоор 2021 онд байгуулагдсан.

АЛСЫН ХАРАА:

Үйлчлүүлэгчээ дээдэлсэн, олон улсын жишигт нийцсэн тохирлын үнэлгээний байгууллага болох

ЭРХЭМ ЗОРИЛГО:

Хэрэглэгч, зах зээлийн хэрэгцээ ба хүлээлтэд нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйл явц, ажилтан, менежментийн тогтолцооны тохирлын үнэлгээг гүйцэтгэх

ҮНЭТ ЗҮЙЛС:

  • Шударга байдал
  • Чадамж
  • Хариуцлага
  • Хамтын зүтгэл

Бид Зохистой дадлын тохирлын үнэлгээг шударга ёсны зарчимд ямагт нийцүүлж хэрэгжүүлж байхыг амлаж байна:

  • Тохирлын үнэлгээний үйл явцад оролцож байгаа ажилтнуудыг ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх нөхцлийг бүрдүүлж ажиллана.
  • Тохирлын үнэлгээг зөвлөх үйлчилгээнээс ангид явуулах нөхцлийг хангаж ажиллана.
  • Тохирлын үнэлгээний шийдвэрийг хараат бус байдлаар гаргах нөхцлийг хангаж ажиллана.
  • Тохирлын үнэлгээний шударга байдалд нөлөөлж болох эсвэл нөлөөлсөн үйл ажиллагааны дагуу тухай бүр хариу арга хэмжээг авч байна.

1. Ерөнхий зүйл

Энэхүү бодлогыг Монгол Улсын Компанийн нууцын тухай хууль, MNS ISO/IEC 17021-1:2016 стандартын нууцлалд хамаарах шаардлагад нийцүүлэн боловсруулсан.

Байгууллагын мэдэлд байгаа чухал мэдээллийг (цаасан, цахим гэх мэт бүх хэлбэр орно) хүлээж авах, хадгалах, дамжуулах, хэрэглэх, эдгээр мэдээллийг буруугаар ашиглахаас хамгаалах, нууцлалыг хадгалах зорилгоор энэхүү баримт бичгийг боловсруулсан.

2. Хамрах хүрээ

Энэхүү бодлого НЕКСУС Коннект ХХК (цаашид “Байгууллага” гэх)-ийн үндсэн болон гэрээгээр ажил гүйцэтгэж байгаа ажилтнууд болон нууц мэдээлэлд нэвтрэх эрхтэй зөвлөлийн гишүүд, хөрөнгө оруулагч, гэрээт байгууллагын ажилтан гэх мэт бүх хүнд хамаарна.

3. Нэр томъёо ба тодорхойлолт

Хэрэглэгчийн жагсаалт гэж

Хэрэглэгчийн нэр, хаяг, үйл ажиллагааны чиглэл, холбоо барих мэдээлэл зэрэг багтсан жагсаалтыг хэлнэ

4. Бодлогын бүрэлдэхүүн

4.1 Байгууллагаас нууц болон өмчийн эрхтэй гэж тодорхойлсон баримт бичгийг байгууллагын үнэт зүйл гэж авч үзнэ.

Дараах баримт бичиг нууц баримт бичгийн ангилалд хамаарна:

  • Хэрэглэгчийн жагсаалт (бодит ба төлөвлөгөөнд орсон);
  • Хэрэглэгч/хамтран ажилладаг байгууллагын мэдээлэл;
  • Байгууллагын арилжааны тухай мэдээлэл;
  • Нийтлэгдээгүй байгаа санхүүгийн мэдээлэл;
  • Ажил үйлчилгээний үйл явц, арга аргачлал, технологи;
  • Төлбөрийн хэмжээ;
  • Маркетингийн мэдээлэл;
  • Нийтлэгдээгүй зорилго, таамаглал;
  • Байгууллагад хадгалж байгаа ажилтнуудын мэдээлэл.

4.2 Хуулийн хүрээнд хамгаалалтад байх шаардлагатай мэдээллийн нууцлалыг хадгалах журмыг холбогдох хууль тогтоомж, гэрээнд заасан хэм хэмжээнд хадгалж, дамжуулна.

4.3 Бизнесийн нууцад хамаарах баримт бичгийг зөвхөн байгууллагын удирдлагын зөвшөөрлөөр дамжуулна.

4.4 Мэдээлэлд нэвтрэхэд дараах дүрмийг баримтлана:

  • Байгууллагын мэдээллийг мэдээллийн нууцлалыг хариуцсан томилогдсон ажилтны зөвшөөрөлгүй гадагш гаргахгүй байна.
  • Байгууллагын мэдээллийг хувийн ашиг сонирхлын зорилгоор ашиглахыг хориглоно.
  • Байгууллагын ажилтан зөвхөн өөрийн үйл ажиллагаанд хамаарах мэдээлэлд нэвтрэх эрхтэй байна.
  • Мэдээллийг цахимаар дамжуулж байгаа тохиолдолд нууцлалыг алдахгүй байх арга хэмжээг авсан байна.
  • Нууц мэдээллийг хамгаалалтгүй, цоожгүй саванд хадгалахыг хориглоно.
  • Мэдээллийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.
  • Нууц мэдээллийн бүх хуулбарыг ашиглаж дууссаны дараа устгасан байна.
  • Байгууллага нууц мэдээллийг хамгаалалттай байх нөхцлөөр хангаж, хяналт тавина.

5. Хариуцлага

5.1 Энэхүү бодлогыг зөрчсөн ажилтанд холбогдох хариуцлагыг дараах байдлаар тооцно.

  1. Нууцлалын бодлогыг санаатайгаар болон тогтмол зөрчих нь ажилтныг ажлаас чөлөөлөх нөхцөл бүрдсэн гэж үзнэ.
  2. Мэдээллийг хулгайлах, хууль бусаар задруулах гэх мэт ноцтой зөрчлийн үед холбогдох хууль тогтоомжийн хүрээнд арга хэмжээ авна.

5.2 Энэхүү бодлогыг санамсаргүйгээр зөрчсөн тохиолдол болгоныг судлаж, холбогдох ажилтанд холбогдох хариуцлагыг хүлээлгэнэ.

5.3 Энэхүү бодлого байгууллагын үндсэн ажилтан ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш, гэрээт ажилтан ажил гүйцэтгэснээс хойш 3 жилийн хугацаанд хүчинтэй байна.

Хүчинтэй тохирлын гэрчилгээ: