“Байгалийн ширхэгт” Олон улсын чуулга уулзалтанд оролцох хүмүүсийн анхааралд:
2022 оны Есдүгээр сарын 07-09-ний өдрүүдэд “Байгалийн ширхэгт” Олон улсын хуралдаан цахим хэлбэрээр явагдана. Мөн энэ удаагийн цахим уулзалтад төрийн болон төрийн бус байгууллага, төрийн өмчит эрдэм шинжилгээний хүрээлэн, малчид, хоршоод үнэ төлбөргүй оролцох боломжтой бөгөөд та өөрийн хүсэлтээр хандив өгч болох юм байна.

“Байгалийн ширхэгт” Олон улсын чуулга уулзалтын талаарх түгээмэл асуулт, хариулт
Энэхүү чуулга уулзалт нь ноолуур, ноос, альпака, мохер зэрэг байгалийн ширхэгтийн үйлдвэрлэлийн дөрвөн салбарыг хамарсан нийтлэг тулгамдсан асуудлуудын шийдлүүдийг тодорхойлж, дэлхийн өнцөг булан бүрт байгаа малчид, фермерүүдийн үзэл бодлыг онцлон харуулахыг зорих бөгөөд уулзалтаар сонирхолтой сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнүүлж, бусад улс орны туршлагатай танилцаж, санал бодлоо солилцох боломжийг олгох юм.
Оролцогчид нийлүүлэлтийн сүлжээний компаниуд,төрийн бус байгууллагууд болон байгалийн ширхэгт үйлдвэрлэлийг илүү тогтвортой болгоход хөрөнгө оруулсан төрийн байгууллагуудтай холбогдох, виртуал үзэсгэлэнгийн танхимд нэвтрэх зэрэг олон боломжуудыг хүртэх болно.
Чуулга уулзалтад бүртгүүлэх: https://forms.gle/cmWSxdWuJXRJ1GeF6 линкээр бүртгүүлснээр таныг урьдчилан бүртгэж авах ба таны бүртгүүлсэн имэйлээр танд мэдээлэл очино.
Цахим хуралдаан 2022 оны Есдүгээр сарын 7-9-ний хооронд 3 өдрийн турш Монголын цагаар 15:00-20:00 цагт (Event X цахим платформ)-д болох ба таны бүртгүүлсэн и-мейл хаягт платформд нэвтрэх линк ирнэ.
Цахим хуралдаан нь цагаасаа өмнө орвол Coming Soon бичигтэй байх бөгөөд хөтөлбөрийн хувиарын дагуу шууд явагдана. Иймд цахим хуралдаан болох өдрөө 10-20 минутын өмнө таны мейл хаягт илгээгдсэн Event X цахим платформд нэвтрэн ороод Join Webinar товчийг дарж Live хуралдаанд оролцоорой.
Хэрэв танд бидний тусламж хэрэгтэй бол: 70115559, 99330379 эсвэл [email protected] хаягаар холбогдоорой.
2022 оны есдүгээр сарын 9-нд 11:00 цагт
Байршил:
Улаанбаатар зочид буудал, Б.Алтангэрэлийн гудамж-7, 8-р хороо, Сүхбаатар дүүрэг хаягт “Байгалийн ширхэгт” олон улсын чуулга уулзалтын салбар биечилсэн хуралдаан болно. Орон нутгаас оролцогч гишүүн хоршоодын замын зардлыг хурал зохион байгуулагчдын зүгээс хариуцна.
Анхааруулга:
Улаанбаатар дахь салбар чуулга уулзалтанд оролцогчид https://forms.gle/cmWSxdWuJXRJ1GeF6 линкээр бүртгүүлэх бөгөөд 99102847, 99330379 дугаарт холбогдон биечлэн очихоо баталгаажуулна.
“Байгалийн ширхэгт” олон улсын чуулга уулзалт нь цахим хуралдаан, хэлэлцүүлгүүдээс гадна үйлдвэрлэл ба худалдаа эрхлэгчдийн виртуал үзэсгэлэнгийн танхим ажиллана. Виртуал үзэсгэлэнгийн танхимд эрх авсан байгууллагыг ноос, ноолуурын гадаад дотоодын бусад үйлдвэр, харилцагчидтай холбох боломжийг олгож байна.
Үзэсгэлэнгийн виртуал танхим 2022 оны эцэс хүртэл нээлттэй хэвээр байх болно. Ингэснээр жилийн турш өөрсдийн байгууллага, үйл ажиллагаа, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ чөлөөтэй сурталчилах боломжтой.
Мөн үзэсгэлэнгийн виртуал танхим авснаар, цахим хуралдаанд нэвтрэх 20 тасалбарын эрх үнэгүй дагалдах болно (тус бүр нь 50 доллар).
Бид энэ жил Монголын анхан шатны үйлдвэр, аж ахуйн нэгжүүдэд 50%-ийн хөнгөлөлт үзүүлж байгаа тул танхимыг 500 ам.доллараар захиалах боломжтой.