Манай үйл ажиллагааны онцлог

Тогтвортой ноос ноолуурын эвсэл (ТННЭ) гэж ямар байгууллага вэ?

ТННЭ нь 2016 онд Их Британи улсад бүртгэгдсэн ноолуурын худалдаа, ханган нийлүүлэлтийг сүлжээг тогтвортойгоор хөгжүүлэх эрмэлзлэл бүхий сонирхогч талуудын гишүүнчлэлтэй олон улсын ашгийн бус байгууллага юм. Хөндлөнгийн этгээдийн бие даасан баталгаажуулалтын зарчмаар ноолуурын нийлүүлэлтийн сүлжээг малчны хотноос эцсийн бүтээгдэхүүн хүртэл бэлтгэл ба нийлүүлэлтийн чанарыг мөшгин баталгаажуулах тогтолцоог бүрдүүлэх зорилгоор үйл ажиллагаагаа явуулдаг.

ТННЭ нь малчин өрхүүдэд бэлчээр ашиглаж, малаа маллахдаа илүү хариуцлагатай байх дадлыг хэвшүүлэх зорилготой. Цаашлаад хоршоо ба үйлдвэрүүд ноолуураа самнах, бэлтгэх, боловсруулах үйл явцад олон улсад зөвшөөрөгдсөн стандартыг баримтлахад нь дэмжих замаар эцсийн хэрэглэгчийн итгэлийг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний үнэ цэнийг дээшлүүлэх санаачлагыг хэрэгжүүлж эхэлсэн.

Тннэ үүсгэн байгуулагдах шалтгаан

Ноолуурын ямааг өсгөх, ноолуур худалдаалах, боловсруулах, бүтээгдэхүүн хийх зэрэг үйлдвэрлэл нь нийгэм ба байгаль орчинд ямар нэгэн нөлөөлөл үзүүлж байдаг тул энэхүү нөлөөлөлд хамтын хариуцлагатайгаар хандах сэдлээр үүсгэн байгуулагдсан.

Малчин өрх, малчны байгууллагыг дэмжих нь ТННЭ-ийн үүсгэн байгуулагдсан гол шалтгаан юм, учир нь малчны ажил хөдөлмөр нь үйлдвэрийн бусад салбарын ажиллагчдынхаас өвөрмөц онцлогтой байдаг. МАА-н үйлдвэрлэл нь малыг өсгөх, үржүүлэх, маллах явцыг ухамсар зорилготойгоор чиглүүлж залах үйл ажиллагаа тул нэг заавар, нэг аргаар удирдаж болдоггүй. Тиймээс Монголын мал аж ахуй нь нутаг бэлчээрийн онцлог, мал маллах арга ухаан, дадал, мал маллагаандаа дассан онцлог зэргээс хамаардгийн хувьд энэ салбарын үр ашгийг удаан хугацаанд тогтвортойгоор оршин байлгахын тулд олон талт хандлагыг өнөөгийн зэх зээлийн онцлогтой уялдуулах шаардлага гарсан билээ. Ноолуураар гоёмсог хийгээд тансаг бүтээгдэхүүн хийдэг тул түүний бүх шатны үйлдвэрлэл нь тогтвортой арга зарчимд нийцэх асуудалд улам бүр анхаарах хэрэгтэй цаг болсонтой холбогдуулан ноолуурын зохистой дадлын стандартын тогтолцоог хөгжүүлэх зорилготой ажиллаж байна.

ТННЭ-ийн давуу талууд

  • Зах зээлийн шаардлагад нийцсэн буюу гадаад дотоодын үйлдвэр, брэндийн шаардлага ба эрэлтэд тулгаарласан
  • Зах зээлийн ямар ч түвшинд харагдацтай буюу бизнес ба брэнд үйлдвэрүүдтэй ил тод холбоо харилцаатай
  • Зах зээлийн өрсөлдөөний өмнө байдаг хамтын ажиллагааны нөхцлийг бүрдүүлдэг буюу ноолуурын худалдаа эрхлэгч бүрийн өмнө тулгардаг тогтвортой байдалтай уялдан гардаг нийтлэг бэрхшээлийг даван гарах арга зам, харилцан суралцах орчныг бүрдүүлдэг
  • Хэрэглээний итгэмжит найдвартай байдал буюу холбогдох байгууллагуудаар хүлээн зөвшөөрөгдсөн, дагаж мөрдөхөд энгийн, итгэмжлэгдсэн Зохистой Дадлууд бүхий тогтолцоо
  • Мөрдөгдөх боломжтой зохистой дадлын цогц стандарт буюу малчид ба үйлдвэрүүдэд зориулагдан байгаль орчин, нийгэм, эдийн засаг зэрэг тогтвортой байдлын бүхий л талуудыг багтаан боловсруулсан. Дадлууд нь газар зүйн аль ч байрлалд тухайн орон нутгийн онцлогт тохируулан өөрчилснөөр мөрдөгдөх боломжтой.
  • Шинэлэг санаачлага буюу Зохистой дадлууд нь практик хэрэглээнд тохирсон малчид ба үйлдвэрлэгчдийн өөрсдийн оролцоо санаачлагаар байнга сайжруулан шинэчилж байхаар хийгдсэн
  • Хүртээлтэй, зөвшилцөлд тулгуурласан, ил тод – Зохистой дадлууд нь бүхий л хамтран ажиллагч талуудад өөрсдийн санал зөвлөмжөө тусгахад боломжийг хангасан, нээлттэй байр суурийг эрхэмлэдэг.

ТННЭ-ийн ноолуурын стандарт гэж юу вэ?

Ноолуурын үйлдвэрлэлийг тогтвортойгоор эрхлэх үүднээс малчдын хоршоод ба боловсруулах үйлдвэрээр дамжуулан 3 төрлийн зохистой дадлуудыг нэвтрүүлж байна. Мөшгих баталгаажуулалтын тогтолцоо нь мал маллагаа, бэлчээр ашиглалт, ноолуурын нийлүүлэлт, боловсруулалтыг баталгаатай, тогтвортой арга барилаар явуулж буйг гэрчлэх үйл явцыг багтаасан тогтолцоо болно. Үүнд:

Мал аж ахуй эрхлэх, ноолуур бэлтгэх зохистой дадал (C001)
Бэлчээр ашиглах зохистой дадал (C002)
Ноолуурыг тогтвортой арга ажиллагаагаар боловсруулах зохистой дадал (C003) орно.
Малчид ба боловсруулах үйлдвэрүүд эдгээр шаардлагуудыг шууд бүрэн хангасан байх гэхээсээ тодорхой хугацааны туршид байнга сайжруулж (улаан, шар, ногоон үнэлгээтэй гэрлэн дохионы зарчмаар) байх явдал юм. Тогтвортой арга ажиллагааг бүрдүүлж ажиллана гэдэг нь дэвшилтэт зүйлийг аажмаар горимын түвшинд нэвтрүүлэн шинэлэг технологи ба бүтцийг шат шатаар тогтмолжуулах явдал бөгөөд үүнийг байнгын сайжруулан хөгжүүлэх зарчим гэж үздэг.

Иймд зохистой дадлын тохирлын үнэлгээний дүнгээр аажмаар хэрхэн сайжирч буйг хянах боломжтой. Эдгээр зохистой дадлын стандартыг нэвтрүүлж чадсанаар Монгол, БНХАУ, Афганистан зэрэг газар зүйн өөр өөр байрлал бүхий орнуудад энэ стандартаа тохируулан нэвтрүүлэх нөхцөл бүрдэх юм. Брэндүүдэд ханган нийлүүлэлдэг өөр сүлжээтэй хамааралтай бусад орнуудыг ч мөн багтаан үзэж болно. Цааш унших

ТННЭ нь НҮБ-ийн Цөлжилттэй Тэмцэх Конвенцийн итгэмжлэгдсэн гишүүн бөгөөд Газар нутгийг доройтуулах явдлыг зогсоох 2030 зорилтыг дэмжигч байгууллага юм.